antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2013 1 comment

Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх компаниудыг тендергүйгээр шалгаруулсан байжээ

нийтлэсэн Admin

a235d2e055ff3928bigШӨХТГ- сурагчийн дүрэмт хувцасны үнэ хоёр дахин өссөн гэх гомдол ихээр ирэх болжээ. Иймд тус газраас сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдэж байгааг болиулах шаардлагыг БШУЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга н.Золжаргалд явуулжээ. Мөн БШУЯ болоод ҮХААЯ-хантай уулзсан байна.

ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Сурагчийн дүрэмт хувцсыг долоон компанийг тендергүйгээр шалгаруулсан байсан. Ингээд тэдгээр компаниуд нь эрхийн дагуу үнээ нэмсэн байгаа юм. Тиймээс дээрх гэрээгээ өөрчлөх, эргэн харах, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхаарах хэрэгтэйг холбогдох хүмүүст сануулсан байгаа. Энэ жилийн сурагчийн дүрэмт хувцасны чанарын хувьд өмнөхөөсөө ялгарах юмгүй байтал үнэ нь яагаад дахин өссөнийг шалгана. Одоо бол дүрэмт хувцасаа оёж эхлээгүй байгаа. Гэрээ хийх шатандаа явж байгаа юм билээ. Ямар ч байсан бид гэрээний ажлыг зогсоогоод хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зарлаад хямдхан, чанартайг нь сонго гэдэг үүргийг өгсөн. Мэдээж монгол оёдолчид оёх ёстой.” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (July 26, 2013 7:38:15 pm )

    heg tsamtsiig 1500 r oeulaad 10000r zarna gene ene holbooniihon…..

antalya rent a car