Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнөөдрийн байдалд хүргэсэн гол хөшүүрэг нь гомдол. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хуримтлуулсан гомдлоо өнөөдрийг хүртэл мартахгүй яваа. Тийм ч учраас Ардын намыг эгзэгтэй үе бүхэнд нь ээлж дараалан эвгүй байдалд оруулж, дараалсан таван ялагдлын араас өндийж босохгүй болтол нь дарж чадлаа. Мэдээж өөрөө ч энэхүү зангирсан гомдлынхоо хохирогч нь болчихоод явааг та бид мэднэ. Өршөөгдөх эрхгүй, эмчлэгдэх хүсэлгүй хоригдол болсноос нь үзэхэд. Тэгвэл Ардын намд дахин нэг гомдогч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төрсөн бололтой юм. Тэр нь мөн л Ерөнхийлөгчид нэр дэвшигч. Гэхдээ тэрбээр өнөөдөртөө “Миний ялагдалд намын удирлага буруутай” хэмээн ил тодоор зарлаагүй байгаа. Гэсэн ч түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх лоббиг гардан гүйцэтгэхээс эхлээд ялагдлынх нь сүүлчийн мөч хүртэл хамт байсан У.Хүрэлсүх хийгээд түүний нөхдийн үг, үглэл дээрх үнэнийг батална. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг нам дотроо хийж эхлэхтэй зэрэгцээд л Б.Бат-Эрдэнийг дэмжсэн. Улмаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах Бага хуралдаа үг хэлэх үеэрээ намынхаа даргыг түүний төлөө “мөргөж унагасан” гэж болно. Үүнийг түүний тухайн үед хэлсэн үг нотолно.
Шууд л “Намын дарга нэр дэвшээд хэрэггүй” гэх аястай үгийг санал хураалтын өмнө хэлснээс харахад шүү дээ. Ингэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших намынхаа даргын хүслийг нуга дарсан Б.Бат-Эрдэнэ гишүүнд тухайн үед Ө.Энхтүвшин дарга гомдож, бухимдаж байсан нь гарцаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цорын ганц боломжийг нь үгүй хийсэн учраас тэр.
Тиймээс ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намын удирдлагуудаас хамгийн идэвхгүй оролцсон хүн нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин байсан гэдэг.
Наад зах нь “Намынхаа төв аппаратыг нэгдсэн зохион байгуулалтад оруулаагүй”, “Туршлагатай улстөрчийн хувиар нэр дэвшигчдээ өгөх ёстой заавар зөвлөгөөг өгөөгүй”, “Намын даргын хувиар манлайлагчийн үүрэг гүйцэтгээгүй” гэх мэт гэмийг түүнээс асуугчид олон байх аж.
Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Хэдийгээр тэрбээр энэ тухайгаа хэвлэлд зарлахгүй байгаа ч “Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үүдэлтэйгээр намынхаа удирдлагад хариуцлага тооцох ёстой” хэмээгчдийн талд зогсож буй гэдэг.
Түүнчлэн өөрийнхөө хувьд “Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн спортын амжилт хийгээд улстөрчийнхөө туршлагаар бас ч гэж чамлахааргүй санал авч чадлаа” гэсэн дүгнэлтэд ч хүрсэн гэх. Иймд хэзээ болох нь тодорхойгүй байгаа Бага хуралд Б.Бат-Эрдэнэ гишүүн намын даргад нэр дэвшвэл гайхах хэрэггүй л болов уу. Наад зах нь түүнд “Ө.Энхтүвшингээс илүү” гэсэн дотор амбиц бүрэлдсэн гэдэгтэй маргах хэрэггүй юм.
Тэгээд ч “Намаа шинэчлэх хэрэгтэй” хэмээцгээж буй залуус шинэ удирдлагыг хүсэмжилж байгаатай хамтатгахад тодорхой нэгэн дүр зураг харагдах биз.
Магадгүй тэр үед та бид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн цээжинд зангирсан гомдлыг ил тодоор харч, улстөрчдийн гомдол хаанаас эхэлж, хаа хүрдгийг батлах дахин нэг жишээтэй болохыг үгүйсгэх аргагүй юм. Н.Энхбаяраас өөр нь тэрбээр нам дотроо илүү хүчтэй карьер хөөх юм гэсэн шүү.
Г.Отгонжаргал

Холбоотой мэдээ
-
Зочин (July 26, 2013 8:44:02 pm )
Энэ сэтгүүлч өөрөө PR-ийг нь хийгээд байгаа юм уу, эсхүл хэн нэгний захиалгаар тийм зүйл болоосой гэж хүсээд байх шиг байна даа.
-
irgen (July 29, 2013 7:55:38 pm )
MAN erunhiilu****in songuuliar ard tumniihee 43 huviin sanal avna gedeg sain uzuulelt gej bodoj baina . Alivaa songuulid 2 tom namiin baingiin demjlegtei 40 huvi ba 40 huvi baidag ba 20 huvi urgej hudulguuntei helbelzej baidag , baisaar irsen , ene udaa 3 ursuldugch baisan ni uund bas ikh nuluulsun , iimd MAN ene songuulid muu bish sain oroltsson gej olon humuus dugnej baidag , iimd ard tumniihee demjlegiig bodoj, aldaa onoogoo zuv tungaan, uhaalag shiidver gargaj, tumen olondoo tanigdsan shudarga udirdagchtai boloosoi, shuuheer shiidegdsen avilgalch gishuudeesee salaasai . Namd chadvartai bolovson huchin olon bii gedegt itgej bna.
-
-
зочин (July 27, 2013 1:21:29 pm )
Энхтүвшинг ард түмэн танихгүй юм чинь дэвшсэн бол МАН-ын нэр хүнд унах байсан. Батэрдэнэ олонд танигдсэн гүндүүгүй хүн тул ардууд их дэмжсэн. Аргагүй эрх баригчид ялдэг тэр хүчинд мөхөсдсөн. Энхбаярын ЗГ-ын үед ч эрх баригч гэдгээрээ л ялж байсан доо.
-
зочин (July 28, 2013 4:49:04 pm )
харин тийм шүү. дараагийн удаад ЭБ нэр дэвшихгүй учир Аварга ялах магадлал их өндөр байгааг энэ жил харлаа. угтаа сонгуулийн сурталчилгааны урьдчилгаа их сайн байсан.
-
gishuun (July 29, 2013 8:00:54 pm )
Ene songuulid MAN bolon ner devshigch gishuun Baterdene mun jiriin gishuud , songuuliin heseg bur mash sain oroltssonii ur dun ni ard tumnees ugsun 45 huviin sanal shuu , uuniig martalgui , busdiin turhirakhiig sonsolgui ard tumniikhee tuluu ts****daa zuv shiidver gargan, sanaagaar unalgui , gar huluu negtgen ajllakh heregtei baikh
-
-
-
Цэдэнбал (July 27, 2013 7:37:13 pm )
Энхтүвшин дэвшсэн бол 10 хувийн санал ч авахгүй байсан….Ер нь МАН одоо түүхийн тавцангаас аричигдах нь зөв…..
-
zochin (July 28, 2013 9:09:03 pm )
Yasan gej ene buh gomdohiin..Namiinhanni Mongolchuud ene nuhurt buhniig ugsun.Yaj ch bodood y****guini todorhoi bsan.Uuh ugsun huntei ugluu bosood zargaldav gedeg bolohnee..Hemjee hyazgaar gej baidag chadah chadahgui yum baidgiig oilgoogui l hun bnadaa..
-
jagaa (July 29, 2013 7:22:57 am )
baterdene hentii aimgaas idej uussan ym aa erguuleed tulchih tegvel ta daraa jil ylj magadgui 1.guriliin uillver 2 sangiin aj ahiu
10000 tolgoi maltai guriliin uildveriig avaad yu hiisen 3000 tolgoi maltai sangiin aj ahuig 450000 tugurguur huvichilj avsan ni hudlaa bish shuu deee-
????? (July 29, 2013 9:00:12 am )
тэгнээ энэ бөх батэрдэнэ бүүр нэг цаанаасаа ****** хүний ******хай бүхэн шингэсэн хүйтэн царайтай хүн Бөхөө барилдаад амьтан инээлгээд явж байлдаа чаддаг юмаал хий
-
10 Comments