antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2011 2 comments

“MSC”-ийн Ж.Оджаргал сандарч байна

нийтлэсэн Admin

Улс төрчдийг халаасалж явдаг “MSC”-ийн М.Оджаргал цэргүүдээсээ УИХ-д оруулалгүй удсан.

Уг нь олон дэд захирлынхаа нэгийг нь гишүүн болгоё гэвэл түүн шиг амархан юм байгаагүй.

Гэсэн ч тэгж улс төртэй хутгалдсан бизенсмэн гэж муулуулж компанийхаа “цэвэр ариун” нэр төрийг шавар шавхайтай хутгахыг хүсээгүй тул “Спирт Бал бурам”-ын захирал Л.Элдэв-Очироо олон жил дарсан билээ.

Цаадах нь улстөрд орох хүсэлтэй ч даргынхаа өөдөөс том толгойлж чадаагүй.

Ингээд өнгөрсөн жил л арай гэж уяанаас тавигдтал Сонгуулийн хуулийн шинэчилсэн хувилбарт нам тавиулах дээрээ тулжээ. Хуучин 3 мандаттай байсан Баянхонгорт ГХ-ны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайд “Женко” Баттулгын дараа гурваар гарна хэмээн тооцоолж санаа амар суутал мандатын тоо нэгээр хасагдах нь тэр.

 

Хоёр аварга сайд гарах нь мэдээж тул хичнээн мөнгө хаяад ч хүнд нь нүх олдохгүй тодорхой болсонд Ж.Оджаргал ихэд сандарч байгаа гэнэ.

 

Л.Элдэв-Очирт дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж. Баянхонгорт болсон “Ард түмнээ сонсоё” аянг бүрэн санхүүжүүлж “Хурд” хамтлагийг 10 саяар авч явсан, аймгийн ойд 50 саяыг хандивласан гээд зарцуулсан мөнгө нь талийж өгсөн тул бачимдах нь аргагүй биз. Улс төрд орох боломжтой үед нь хориглосон Ж.Оджаргалд ч бас гомдож яваа гэнэ.

 

chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 15, 2011 2:24:48 am )

    odoo ungursun toglom, ireh songuulli bol MCS esreg songuuli baih bolno

  • Anonymous (November 15, 2011 2:34:15 am )

    Terend gants Eldev-Ochir l baiv gej.

antalya rent a car