Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал долдугаар сарын башё өндөрлөмөгц эх орондоо ирээд байгаа. Тэрбээр долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртээд байгаа. Энэхүү амжилтаараа Хакухо мэргэжлийн сүмод хамгийн олон түрүүлсэн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм.
Долдугаар сарын тэмцээн дуусаад сүмочид Японы хотуудаар явж, үзүүлэх барилдаан хийдэг ч Хакухо төрсөн нутаг Төв аймгийнхаа 90 жилийн ойд зодоглохоор төлөвлөөд байсан ч Нагоя башёгийн явцад баруун дал, хавирга хавьдаа гэмтэл авсан учраас наадамд зодоглож чадахгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Гэхдээ тэрбээр маргааш тохиох аймгийнхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд очиж наадамчин олноо баясгах нь тодорхой юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.