Энэ жил Хэнтий, Завхан, Архангай, Төв гэсэн дөрвөн аймаг түүхт 90 жилийн ойгоо маргааш буюу 26-наас 28-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Аймгуудын баяр наадмыг тухайн аймгийн ЗДТГ зохион байгуулж буй аж.
Завхан аймгийн хувьд ойн үйл ажиллагаа энэ сарын 23-аас шагайн харваагаар эхэлсэн байна. Харин маргааш 2222 морин хуурчын тоглолт болох ажээ. Энэхүү морин хуурчдын тоглолтод зөвхөн Завхан аймгийн морин хуурчид оролцож байгаагаараа онцлог юм. Манай улсад урьд өмнө нь ийм олон морин хуурч нэг дор тоглож байгаагүй бөгөөд түүхэн үйл явдал болж байгаа юм байна.
Мөн тус аймгийн 90 жил тохиож байгаагаас гадна Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ой давхар тохиож байгаа юм. Тиймээс тус аймгаас олон сайхан бүтээн байгуулалт хийснээ аймгийнхаа ойн энэ өдрүүдэд нээх бөгөөд Монгол улсын аварга С.Шагжийн хөшөө, МУ-ын Ерөнхий сайд асан Жалханз хутагт Дамдинбазарын хөшөөг нээж ард олондоо сонирхуулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.