“Universe best songs” наадмын шилдэгт багтан олны танил болсон дуучин Акбота “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатай гэр бүл болж, Анар хэмээх хүүтэй болсон. Гэсэн ч хосуудын амьдрал удалгүй хоёр тийш болж Акбота хүүгээ өөрөө өсгөх болсон. Гэсэн ч хааяа уулзаж хөөрхөн хүүтэйгээ зургаа хүртэл татуулж байдаг тэд эргэж нийлэхийг үгүйсгэхгүй байсан ч тэдний амьдрал одоо бүрмөсөн хоёр тийш болж буй бололтой. Учир нь наадмын өмнөхөн Акбота өөрийн фэйсбүүк хуудсанд “Салсан бол зайл л даа. Амьдралд нэмэргүй, хүүдээ ч нэмэргүй юм байж энд тэнд олон юм ярьж шалчигнаж явах юм. Би хүүгээ гав ганцаараа өсгөж байгаа хүчтэй эмэгтэй. Битгий гай бол, ок. Гай болохоор зай бол” хэмээн нөхөртөө зориулан бичсэн.
Мөн саяхнаас Турк, Казакийн цустай эрлийз дуучин бүсгүй мөн л казак, загвар өмсөгч Ирмүүнийг найз залуугаараа сонгожээ. Сэтгэлийн ганцаардлыг нь хуваалцаж, анхилуун цэцэгсээр баярлуулж яваа хайртынхаа хөргийг дуучин Х.Акбота өнгөт шилэн дээр буулгах захиалга өгч, саяхны нэгэн өдөр өөрт нь бэлэглэжээ. Үүгээр ч зогсохгүй, дараагийн удаад загвар өмсөгч залуугийн хүүхдийг төрүүлэн хамт авахуулсан зургаа ийн мөнхлөхөө амлажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
MILO (July 23, 2013 3:07:09 pm )
GANBAA TA 2 GOY HOS BSISH DEE
-
xxzoshin (July 23, 2013 6:44:20 pm )
muuhai staraitai uma goi duuchin ohid hazakuudad baidagshde,
-
Anonymous (July 23, 2013 9:08:38 pm )
goy l hosuud bna sh de yund n ataarhsn yum be amidrald n az jargal hvsie
-
маагий (July 23, 2013 9:14:00 pm )
гоё л хосууд байна ш дэ аз жаргал хүсье хоёор биенэ хайрлаарай
-
angel (July 24, 2013 12:08:28 am )
huu n yamar ch hoorhon yum be dee. eej aab 2 n salaad nyalh amitand amargui l bgaa daa. Burhan orshoog
5 Comments