Энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Мон робот-2013” тэмцээн олон улсын хүүдийн “Найрамдал” төвд болно. Тэмцээнд нь ерөнхий боловсролын сурагчид өрсөлддөг бөгөөд тэдний техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилготой юм байна.
Энэ жилийн тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байгаа бөгөөд орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн төлөөлөл болсон 8-10 дугаар ангийн 120 сурагч оролцох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.