antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2013 14 comments

Жүжигчин Г.Ундармаа эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулж өгөхөөр шийджээ

нийтлэсэн Admin

ундармаа“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа төдийгүй хошин урлагт тууштай уран бүтээл туурвиж яваа эрч хүчтэй жүжигчин бүсгүйчүүдийн нэг. Часхийсэн дуутай, цовоо, басхүү хошин урлагийнхан дотроо хамгийн хөөрхөн нь гэгддэг тэрээр “Ануун” тавилгын дэлгүүрийн менежерийн ажил давхар хийдэг. Түүнчлэн хувийн бизнесээ өргөжүүлж “Viva city” хотхонд гэр ахуйн барааны тансаг дэлгүүр нээж байгаа тухай мэдээлэл гараад буй.

Түүний хувьд ойрын хэд хоног эмнэлгийн сахиур хийхдээ нэгэн сайхан үйл бүтээхээр шийдсэн байна. Тодруулбал, эмнэлгийн эмч сувилагчдыг их ачаададтай ажилладаг ч ажлаа сайн хийдгийг үнэлсний зэрэгцээ хүлээлгийн танхим нь засал чимэглэл орчин нөхцөл нь муу юм гэжээ. Жүжигчин бүсгүй “Өвчтөнийг сахиж байгаа хүмүүс мэдээж сэтгэл санаа тавгүй байдаг. Дээрээс нь тав тухгүй газар шөнөжин хүлээж суух. Танхим нь арай өөр баймаар санагдлаа. Эмнэлэг болгоны хүлээлгийн хэсгийг жишиг маягаар орчин үеийн шийдлээр гоё тохижуулж өгөхөөр шийдлээ. Мэдээж найз нөхөд, эгч дүү болон бусад сайхан сэтгэлтэй хүмүүс, компаниудтай хамтарна. Надтай нэгдээрэй” хэмээн уриалсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Сайхнаа (July 22, 2013 2:57:48 pm )

    Ямар сайхан мэдээ вэ. Чадвартай ч ухаантай ч бүсгүй байна даа

  • Zochin (July 22, 2013 3:31:30 pm )

    Uneheer uhaalag hun yum aa Undarmaag-n sanaag demjij bna

  • Zochin (July 22, 2013 4:36:09 pm )

    Sxn sanaa bnaa amjilt xusie Undarmaa.

  • цээеэ (July 22, 2013 4:49:12 pm )

    МАНАЙ УНДАРМАА ийм л сэтгэл сайтай бүсгүй дээ
    Бусад баян эмэгтэйчүүд болон баячуудын эхнэрүүд энэ ажлыг ц****** үргэлжлүүлж нийгмийн сайн сайхны төлөө буянтай ажил хийх хэрэгтэй ш дээ.
    ГАНЦААРАА ИДСЭН ГАХАЙ ТАРГАЛДАГГҮЙ ГЭЖ ЭРТНИЙ САЙХАН СУРГААЛ ҮГС БАЙНА ЦААД АРДЫН АМАН ЗОХИОЛД ЧИНЬ

  • талархаж байна (July 22, 2013 4:54:42 pm )

    Ундраа чи шүү чиний хийх гэж буй ажил санаач******** чинь зөв баярлалаа .Эмнэлгүүдийн хүлээлгийн сахиурын өрөөнүүд ******хай засваргүй байдаг дэмжиж байна

  • tulga (July 22, 2013 6:02:30 pm )

    huurhun um setgel hudulchluu hehehe

  • ао (July 22, 2013 6:48:15 pm )

    сайн байна.

  • ачу (July 22, 2013 7:07:52 pm )

    Сайхан сэтгэлт бүсгүй танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе!Үеийнхнээ үлгэрлэж хувалзнуудын сэтгээгүйг хувь хүн тэр дотроо жүжигчин эмэгтэй хийхээр мэрийж байхад баярлсан сэтгэл маань багадхаар ч юм шиг өөрийгөө голж сууна.Гялалзуулаад байгаарай Урнаа!!!!

  • Anonymous (July 22, 2013 9:29:16 pm )

    unen lag

  • tuya (July 22, 2013 10:49:10 pm )

    demjij bn.manai emnelgiin tonog tuhuurumj muu,uvchtnii emchilgee hiilgej bg uruu ni uvchtunii or,aar saarhan jijig zuilstei,tohijilt orchin muutai haraddag.uh l um hiimeer sanagaj haragdaj bg.Emnalgiin orchin toiron ih hotsrogdson baidaltai bg.

  • Anonymous (July 23, 2013 12:17:02 am )

    zuv bodoltoi huni zaya tushideg yum amjilt husie budgui mini..

  • Anonymous (July 23, 2013 1:25:21 pm )

    мөн ч их цайралаг юм даа

  • MILO (July 23, 2013 3:11:45 pm )

    UNEHER SAIHAN SANAA BN DEMJIJ BN ABS AMJILT

  • IRGEN (July 24, 2013 7:56:10 am )

    TIIMEE.emnelgiin sahiuruudad tohi tuh argagui l c***al.Saihan orchind setgel jaahan ch bolov taitgar,tur ams hiih geed l…Undarmaa mash saihan yum setgesen bna.Er ni humuusiig bayrluulj ineelgej,setgel hangaluun bailgah baigalas zayasan hun bololtoi.Mash iheer demjij bna.Bayrlalaa

antalya rent a car