antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 22, 2013 2 comments

“Хадгаламж” банкны асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийнэ

нийтлэсэн Admin

57dd9845974b53525d8efd3ce23006de_x3Монголбанкны шийдвэрээр “Хадгаламж” банкийг “Төрийн банк”-тай нэгтгэх болжээ. Энэ талаар Монголбанкнаас өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл өгөх юм байна.

Хадгаламж банк нь 700 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 3000 гаруй ажилтан албан хаагч, 500 гаруй салбар, тооцооны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг томоохон банк юм. Гэхдээ толгой компани болох “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээлсэн 109 сая ам.доллараа  төлж барагдуулаагүй байгаа аж.

Тэрээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нараар  баталгаа гаргуулж, зэсийн баяжмалыг нь  барьцаалан уг зээлийг “Стандарт” банкнаас авчээ. Уг зээлээс ердөө зургаан саяыг нь төлж, үүнээс хойш “Стандарт” банкинд ямар ч зээлийн төлбөр хийгээгүй байна. Тиймээс “Хадгаламж” банкийг төрийн мэдэлд шилжүүлж, төлбөрийг барагдуулах шийдвэр гаргасан бололтой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (July 22, 2013 12:45:11 pm )

    Oo yamar zavaan yum be ene yu bolood bnaa?
    Dansnaasaa yaraltai mongoo shiljuuliee baliar yumnuud dandaa zavaarch bxiimaa

  • гэрлээ (July 22, 2013 8:22:44 pm )

    банкны талаар үнэн зөв мэдээлэл өгсөнд баярлалаа.манай баыгуул******** хадгаламж банктай хурдан гэрээгээ цуцлах хэрэгтэй юм байна.ок

antalya rent a car