antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2013 5 comments

“Хангай” зочид буудлын үл хөдлөхийн гэрчилгээ Б.Жаргалсайханы нэр дээр гарав

нийтлэсэн Admin
23a6c037f2e5d099big-15 жилийн дараа “Хангай” зочид буудлын маргаан шийдэгджээ-

Хотын А зэрэглэлийн бүсэд хуучны төрийн өндөр албан тушаалтан, гадаад, дотоодын дипломат төлөөлөгчдийг хүлээн авдаг байсан “Хангай” зочид буудлын гэх балгас байсаар л байдаг. Хотын өнгө үзэмжинд тааруухнаар нөлөөлж байдаг энэ барилгыг яагаад нурааж болдоггүй юм бол гэсэн асуулт ч олны дунд байнга эргэлдэж, энэ балгас болсон барилгад рокерууд цуглан үдэшлэг хийж, нэг давхарт нь жимс, ногооны наймаачид агуулахын журмаар бага зэрэг талбайг түрээсэлж, нөгөө талд нь “Шорлог хаус”, хятад барааны дэлгүүр, бүжгийн клуб гэсэн цөөн хэдэн газар “Буян” компаниас түрээсээр эзэмшин үйл ажиллагаа явуулдаг юм. 1998 онд тус барилгыг “Буян” компанийн эзэн Б.Жаргалсайханд өртэй байсан гэгддэг Нийслэлийн удирдлагууд өрөндөө буюу 600 сая төгрөгөөр тооцон өгсөн гэх яриа бий.

Харин Б.Жаргалсайхан энэ барилгыг дуудлага худалдаагаар авсан гэж тайлбарлаж байсан. Ямартай ч тэрбээр тус барилгыг авсан ч тухайн үеийн баримт нотолгоо нэг ч байдаггүйгээс болж маргаан эхэлж байсан түүхтэй аж. Түүний дуудлага худалдаагаар авсан, эсвэл хотын захирагчдаас өр зээлэндээ авсан талаарх санхүүгийн ямар нэгэн баримт нотолгоо байдаггүй, архивт ч энэ талаар гэрчлэх зүйл байдаггүй учир тус барилга Төрийн өмчийн мэдлийнх, эсвэл Б.Жаргалсайхан минийх гэсэн маргаан 15 жил үргэлжилж, нурааж ч болохгүй, яаж ч болохгүй өнөөдрийг хүрчээ.

Тэгвэл Б.Жаргалсайханы өөрийнх нь өгсөн мэдээллээр саяхан “Хангай” зочид буудлын гэх барилгын үл хөдлөхийн гэрчилгээ болон албан ёсны баримт, нотолгоо Б.Жаргалсайханы нэр дээр гарч “Буян” компанийн өмч болох нь нотлогдлоо. Өнгөрсөн хугацаанд “Буян” компани дөрвөн албан байгууллагад тус барилгын нэг давхрыг түрээслүүлж байсан бөгөөд манаачдыг өөрсдөө цалинжуулж байжээ. Харин одоо нэгэнт үл хөдлөхийн гэрчилгээ гарсан болохоор тус барилгыг нураах эрх нь тус компанийн мэдэлд очоод байна. Б.Жаргалсайхан Солонгос улсын нэгэн төслийн багтай хамтран тус барилгыг нурааж, оронд нь дээд зэрэглэлийн тансаг зочид буудал сүндэрлүүлэх гэнэ.

Хажуугийн байрны оршин суугчид “Муур, нохойны дуу үргэлж гардаг, согтуу хүмүүс эргэлддэг” хэмээн залхаад байсан “Хангай” зочид буудал ямартай ч энэ жилдээ нурж, ирэх жилээс тус буудлын суурин дээр Солонгос-Монголын хамтарсан зочид буудлын барилгын ажил эхлэх талаар Б.Жаргалсайхан аман мэдээлэл өгсөн юм. Хотын захирагч Э.Бат-Үүл энэ барилгын маргааныг шийдвэрлэнэ хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан ч үе үеийн хотын мээрүүд бүгд л ийнхүү амлаж байгаад хэрэгжүүлж чадаагүй суудлаа өгсөн билээ. Харин энэ удаа Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намыг тууштай дэмжсэний эцэст энэ маргаантай барилгынхаа үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан байх хэмээн зарим хүмүүс улс төржиж байгаа гэнэ. Ийнхүү “Хангай” гэх зочид буудлын 14 давхар барилга удахгүй нурж, оронд нь шинэ зочид буудал сүндэрлэх нь ээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (July 19, 2013 4:59:47 pm )

    ZAsgiin gazar ajilaa khiigeechee.Do****iin khansh khadand garlaa.

  • ZOCHIN (July 19, 2013 5:05:07 pm )

    Valuytiin khansh khadand garchee.AN ajilaa khiigeechee.

  • Anonymous (July 19, 2013 6:08:51 pm )

    Жаргалсайхан сонгуульд АН ыг дэмжиж ардчиллын дүрд тоглосноор ард түмний нэр барьж зээллэсэн 1,5 тэрбумаас овоо юм хүртжээ 200* онд Энхбаярыг дэмжиж Элбэгдоржийг ******лж явж 200* оны 7,1 ний хэргээс хуурай гарч чадсан юмсан

  • HUUTSIIN EZEN (July 19, 2013 8:25:01 pm )

    JARGALSAIHAN uchnuun jil avah gej uzeed baraagui zulee Elbegiig demjeed avlaa avlagtai temtseherunhiilugch maani avilagiin jinhen zagalmailsan etseg bolloo

  • HUUTSIIN EZEN (July 19, 2013 8:26:38 pm )

    JARGALSAIHAN uchnuun jil avah gej uzeed baraagui zulee Elbegiig demjeed avlaa avlagtai temtseh erunhiilugch maani avilagiin jinhen zagalmailsan etseg bolloo

antalya rent a car