antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2013 4 comments

3000 морь уралдуулж, 10000 морь жагсааж Геннисийн амжилт тогтооно

нийтлэсэн Admin

mori0507Дэлхийн Геннисийн холбооноос манай улсад 3000 морьны уралдааныг зохион байгуулах зөвшөөрлийг албан ёсоор олгосон. Тэгвэл сар хүрэхгүйн дараа 3000 торь уралдуулж Геннисийн номонд бичигдэхээр бэлтгэж байна.

Тус уралдаан ирэх наймдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хүй долоо худагт болох юм. Нэг аймгаас 300-500 морь ирүүлэхээр аймгуудын холбогдох албаныхан үүрэг өгчээ. Мөн энэ үеэр үндэсний хэв шинжийг агуулсан 10 мянган морьтон жагсаж гиннест бүртгүүлэхээр бэлтгэж байна. 3000 морьдын гарах, барианд орох стандартуудыг өндөржсөн байдлаар зохион байгуулж байгаа юм. Наадмын морьд гараанаас гардаг шиг автомат уналт бүхий томоохон хэмжээний зохион байгуулалт хийж байгаа гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Тэгвэл тун удахгүй буюу ирэх найман сарын эхээр 3000 морь уралдуулж Геннисийн амжилт тогтоосноор  Монголчууд Геннисийн амжилтын төлөө зүтгэж байгаагаа харуулж байна. Оролцох морьдын хувьд дээд гурван нас буюу азарга их нас соёолон насны морьд байх ёстой юм байна. Заасан гурван насанд хүрсэн л бол заавал уралддаг гэлтгүй ямар ч морьд байж болох гэнэ.

 Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car