ОХУ-ын Казань хотноо дэлхийн таван тивийн оюутан тамирчдын 27 дахь удаагийн “Универсиад” наадмаас Монголын баг гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл, нийт 25 медаль хүртлээ.
Ингэснээр Монголын оюутан тамирчид медалийн чанар, тоогоор дэлхийн 166 орноос 19 дүгээр байрт шалгарсан байна. Оюутны “Универсиад” наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр 07:15 цагт эх орондоо ирлээ. Баг тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Монголын Оюутны спортын холбооны төлөөлөгчид угтан авч байна.
Алтан медаль: Б.Сугаржаргал (Бүстэй барилдаан, 100 кг), Х.Энхдэлгэр (Бокс, 52 кг), С.Батцэцэг (Чөлөөт бөх, 63 кг)
Мөнгөн медаль: Д.Анар (бүст барилдаан, -100 кг), Б.Жанчивдорж (жүдо, 90 кг), Урт бууны эмэгтэйчүүдийн баг, Э.Сумъяа (чөлөөт бөх, 51 кг), О.Насанбурмаа (чөлөөт бөх, 67 кг), Ч.Марал-Эрдэнэ (57 кг)
Хүрэл медаль: Б.Түвшинбат (бокс, 69 кг), Д.Отгондалай (70 кг), Г.Ган-Эрдэнэ (49 кг), Шинэбаяр (75 кг), Э.Идэрхүү (56 кг), Б.Сугаржаргал (бүст барилдаан, сонгомол, 100 кг), С.Энхчимэг (бүст барилдаан, 66 кг), Б.Мөнхтуяа (бүст барилдаан, 76 кг), М.Отгон-Эрдэнэ (б/б сонгомол, 62 кг), Г.Нандинзаяа урт буу, 10 м, Г.Мандахнаран чөлөөт бөх, 66 кг, Хүдэрбулга (чөлөөт бөх, 96 кг), Н.Нямтуяа (самбо, 80 кг), Ж.Чанцалдулам (самбо, 48 кг), О.Мөнхцэцэг (самбо, 72 кг), Т.Амаржаргал (самбо, 56 кг)
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Hi Guess the Food Answers (September 07, 2013 7:50:11 pm )
747446 201652i was just browsing along and came upon your web site. just wantd to say fantastic job and this post truly helped me. 310208
-
that site (September 09, 2013 4:27:54 am )
156136 329083This web page is really a walk-through its the internet you desired with this and didn
3 Comments