antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2013 Comments are off

Шөнийн “эко тролейбус” иргэдэд үйлчилж байна

нийтлэсэн Admin
ekoЦахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байна.  Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-н хүртэл явуулах юм байна. “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицеруудын ордон” маршрутаар тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Тролейбусууд Офицерийн ордон-Ханийн материал чиглэлд 40 минут, III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын зайтай явж байна.  Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан бөгөөд .туршилтын хугацаа дууссаны дараа төслийг дүгнэж цааш үргэлжлүүлэхийг шийдэх юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car