
Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч залуудаа шаггүй бөх байсан сурагтай. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хүүхэд байхдаа барилддаг байлаа. Ямар ч байсан үеийнхэн дотроо тэр дундаа сумандаа аваргалдаг байсан шүү.
Мөн хурдан морийг их сайн унадаг хүүхэд байсан. Түрүүлж ч үзлээ.Баян ходоод ч болж явлаа. Унасан хурдан морь түрүүлж, айрагдахад үнэхээр өөрийн эрхгүй огшдог” гэж хүүхэд ахуйн дурсамжаа хуучилжээ.
Харин эрхэм сайд маань саяхан Япон улсын нэр хүнд бүхий Киотогийн Технологийн дээд сургуулийн хүндэт доктор цол хүртээд байгаа. Энэхүү цолыг тус сургуулийн захирал, багш нар ирж гардуулсан.
Энэ үеэр хичээл зааж байсан багш нь “Д.Ганхуяг хичээлээ хичээнгүй сайн хийдгээс гадна жудо бөхөөр хичээллэж хар бүс авч байсан” тухай ч дурдаж байв. Энэ бүгдээс үзэхэд Уул уурхайн сайд маань нэрд гараагүй ч чамгүй бөх болж таарах нь ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.