Дуучин Ж.Алтанцэцэгт олон янзын түүх дурсгалын гоёмсог тавагнууд байдаг гэнэ. Тодруулбал, тэрбээр таваг, зоос цуглуулах хоббитой юм байна. Монголчууд дээшээ харсан савыг бэлэгшээдэг үүнийг дуучин маань ихэд бэлэгшээдэг бөгөөд тэрээр бэлэгдлээ бодож аяга таваг цуглуулдаг сурагтай.
Дуучин бүсгүйн ихэнх цуглуулгаа гадагшаа явах бүртээ авдаг бөгөөд үндэстэн бүхний онцлогыг харуулсан таваг байдаг аж. Харин түүнд Африк тивийн таваг л байхгүй байгаа гэх. Түүнчлэн найзууд нь хүртэл түүнд төрсөн өдөр бүрээр нь аяга, таваг, зоос бэлэглэдэг уламжлалтай болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.