antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2013 Comments are off

Нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах хугацаа ирэх сарын 1-нд дуусна

нийтлэсэн Admin

903fd57b6a91a2b9originalАжилласан жил болон тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад найман сарын хугацаа өнгөрөөд байна.  Энэ хугацаанд 267 мянга 741 хүн нийгмийн даатгалаа төлсөн байна. Хууль болон журамд зааснаар энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө иргэд хүсэлтээ гаргасан байх шаардлагатай аж. Хүсэлт хүлээн авах хугацаа дуусахад ажлын 13 хоног үлдсэн байгаа талаар холбогдох албаныхан анхааруулж байна. Энэхүү хууль нь нийгмийн шилжилтийн үед 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд иргэдийн тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор иргэдэд шинэ боломж бий болгож өгч байгаагаараа онцлог юм.

Тэгэхээр хуульд зааснаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд уг шимтгэлийг нөхөн төлөх бололцоотой болж байгаа юм байна.  Иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ногдох 10 хувийг нөхөн төлөхөөр таван жилийн шимтгэл 80 мянган төгрөг болох аж.
Хуулийн хугацаа наймдугаар сарын 1 гэхэд дуусгавар болох учраас иргэд яаравчлах шаардлагатай байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car