БНСУ-д манай улсын А гэгч бүсгүй спорт массажны газарт өдрийн 60 мянган вонны цалинтай массажистаар ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр биеэ үнэлдэг байсныг илрүүлэн саатуулжээ. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд нэг сарын турш Сөүл хотын Цагдаагийн төв газраас явуулсан хяналт шалгалтаар спорт массажны газарт ажиллаж байсан монгол оюутныг саатуулсан талаар Сөүл хотын Дунгчаг цагдаагийн хэлтсээс албан ёсоор мэдээлсэн байна.
Тэрбээр 2007 онд БНСУ-д суралцахаар очсон бөгөөд өдгөө мастерийн зэрэг хамгаалахаар сурч байгаа аж. Түүнийг БНСУ-ын шинэ хуулийн дагуу биеэ үнэлсэн хэргээр саатуулж, эх оронд нь албадан буцаах арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.