antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2013 Comments are off

Ирэх намраас бүх сурагчид дүрэмт хувцасаар ижилсэнэ

нийтлэсэн Admin

uniformdesignИрэх намраас бүх сурагчид ижилхэн загварын дүрэмт хувцас өмсөн хичээлдээ явах болжээ.

Ингэхдээ бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцсаар ижилсэхээс гадна нас биеийн онцлогт нь тохируулсан юм байна. Энэхүү шинэ дүрэмт хувцас бүрт 2-3 жилийн баталгаа өгөх бөгөөд ямар нэгэн асуудал гарвал үйлдвэрлэгч байгууллага нь хариуцлага хүлээх аж. Гэхдээ эцэг эхчүүдийг сурагчдын дүрэмт хувцсыг худалдаж авахдаа заавал иж бүрдэлээр нь ав гэж шаардахгүй бөгөөд  сонголттойгоор авах боломжтой гэнэ. Түүнчлэн дүрэмт хувцсыг гадуур худалдаалахгүй, нэгдсэн журмаар зөвхөн сургууль дээр нь л борлуулах юм байна.

Дүрэмт хувцасны иж бүрдлийн үнэ 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд анги ахих тусмаа үнэ нь нэмэгдэх ажээ.

Тухайлбал, бага ангийн хүүхдүүдийн цагаан цамцны ханцуй, зах амархан хиртэж, толбо үүсдэг. Тийм учраас шинэ загварын хувцсыг хийхдээ зах болон ханцуйны дотор талд өөр өнгийн даавуугаар оруулга хийж өгчээ. Мөн цагаан цамцны гадуур өмсөх ноосон цамцны тохой амархан урагдахаас сэргийлж хамгаалалт хийж өгсөн байна. Мөн өндөр охидод юбка нь богинодвол доод талыг нь сул тавьж болохоор давхар оруулга хийж өгсөн зэрэг давуу талтай болсон гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car