Өнгөрсөн жил нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 342 цэцэрлэгт 65665 хүүхэд бүртгэсэн бол энэ жил үүнээс олон хүүхэд бүртгэхээр төлөвлөжээ.
Ингэхдээ цэцэрлэгийн хамран сургах тойргийн судалгааг зургадугаар сард хийсэнчлэн харьяа хорооны хүүхдүүдийг бүртгэх юм байна. Харин цэцэрлэгийн бүртгэлийг орон даяар наймдугаар сарын 19-26-нд хийхээр болсон байна.
Түүнчлэн одоогоор төрийн бус өмчийн 60 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан бөгөөд цэцэрлэгт хяналт шалгалт хийсний дараа үйл ажиллагаа явуулах эсэхийг нь шийдэх ажээ. Эдгээр цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулах нь зөвшөөрөгдсөн тохиолдолд цэцэрлэгийн тоо 400-д хүрэх гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.