Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгт эх орондоо ирмэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн мэдүүлэг өгсөн Т.Билэгт экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үйлдсэн зарим нэг хэрэгт холбоотой гэдгээ хүлээжээ. Тэрээр Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Түүнчлэн түүнийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгаад буй.
Мөн тэрбээр мэдүүлэгтээ АНУ-руу эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээр явсан байхад олон улсын цагдаагийн газраар эрэн сурвалжлуулж байсныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Учир нь гэмт хэрэгт сэжиглэгдээгүй байх үедээ Монгол Улсаас гарч явсан, АНУ-аас ямар нэгэн байдлаар цагаачлал хүсээгүй гэжээ.
Түүнийг саатуулан шалгах хугацаа ирэх баасан гарагт дуусах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Д.ОЮУН (July 15, 2013 5:12:56 pm )
ЗӨВ ШҮҮ
1 Comment