Цахилгаан тээвэр компаниас “Эко шөнийн тээвэр” төсөл хэрэгжүүлж, 23.00-05.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх хоёр чиглэлийн дөрвөн тролейбусыг үйлчилгээнд гаргажээ. Шөнийн троллейбус энэ сарын 11-нээс нийслэлийн иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм байна.
Маршрутын тухайд шөнийн тээвэр нь “ХМК – Офицерүүдийн ордон – Ботаник” болон “3,4 хороолол – БММЗ” гэсэн чигэлүүдэд үйлчлэх гэнэ. Туршилтын үе шатанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай буудал бүрт тогтмол цаг хугацаанд буудал дээр зогсож үйлчлэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс троллейбусыг бүрэн камержуулжээ.
Харин туршилтын хугацаа дууссанаар цагт хоёр удаа буудлууд дээр хүрч үйлчилж байхаар тооцоолон ажиллана. (өөрөөр хэлбэл давтамжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.)
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (July 15, 2013 5:18:57 pm )
болж байна. дэмжиж байна . уяатай юм болохоор явж байгаа дүр эсгээд алга болчихгүй амар амар.
1 Comment