antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2013 9 comments

Д.Сугарын сул асгарсан нулимсны учир

нийтлэсэн Admin
сугарХуртай, нартай энэ жилийн наадмын хурдан азарганы түрүүч айргийн таван морь барианд орсны дараахан баярын нулимс нь сул асгарсан нэгэн эрхэм морь барианы газарт олны анхаарлыг эрхгүй татсан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар байв.
Өнгөрсөн жилийн наадмын хурдан азарганы уралдаанд айргийн дөрвөөр барианд орж ТӨХ-ны дарга асан Д.Сугарын магнайг тэнийлгэж байсан хул азарга үнэнхүү хурдан буян гэдгээ нотолж өнөө жилийн улсын их баяр наадамд айргийн таваар барианд орлоо.
Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 204 азарга гараанаас гарснаас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хул азарга дахин айргийн таваар барианд орж, сүүлийн хоёр, гурван cap АТГ-ын хараанд өртөн сэтгэлийн дарамттай яваа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын сэтгэлийг нялхаруулж, сул асгарах нулимсыг нь сад тавиулсан нь ийм учиртай.
Төвийн бүсийн наадамд торгон жолоогоо өргүүлж байсан энэ хул азарга уг нь Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд олон хоногийн хатуухан уяатай хул азарганы уяа сойлгыг нь Д.Онон Тод манлай хүү О.Батбилэгтэй хамтран тааруулдаг ажээ.
Ямартай ч АТГ-т хэзээ мөдгүй дуудагдаж магадгүй болоод байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар улсын баяр наадамд хоёр удаа айрагдсан хул азарганыхаа буянаар тун удахгүй “Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Монгол Улсын манлай уяач” хэмээн цоллогдож, сул асгарах нулимсаа арчин зогсох бололтой.
Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • SANAA (July 15, 2013 7:23:24 pm )

    SUGARIIN AVILGAL HUL GEJ NER UGIE

  • zochin (July 15, 2013 10:20:59 pm )

    sugar bid 2 ymar eumniixaa moriig uyxab dee ternii orond Onongiin xvvgiin xodolmoriig vnlex eum bishvv Er ni ene ix xurald ard tvmniig toloolj suugaagvi MORI YAJ UYAX BE gej xeleltsdeg eum bish biz dee Ene juramiig neg talruu ni tsegtselmeer bolson eum bishvv

  • Anonymous (July 16, 2013 8:47:51 am )

    морины эздэд цол олгодог ямар учир байнаа. Уяач гэдэг чинь морь уядаг хүмүүс юм биш үү. Тийм болохоор уяж байгаау уяачдад л цол нэмэх ёстой юм биш юм биш үү

    • Tomoo (July 30, 2013 12:34:42 pm )

      Ene nuhuriin mori uyah gej yu bdg yum be!!! Tegeed bas zunuh ***tandaa orj baigaa
      bailgui.Buur zunuhuus n umnu n ***lgah heregtei shuudee

  • manlai morniii ezen (July 22, 2013 12:10:09 pm )

    Manlai mornii ezen gevel yamarav

  • Anonymous (July 25, 2013 12:31:36 pm )

    идэж уусан нь илрээд аюул нүүрлээд байхад уйлах ч энүүхэнд шүүдээ хүнийг ц******луулна гэж ******** юмаа хэхэхаха

  • Anonymous (July 27, 2013 8:25:15 pm )

    Мал ингэж эзнээ баясгаж байхад хүмүүн бид горьгүй еэ.

  • БАТБАЯР (July 29, 2013 4:51:49 pm )

    Ийм балай хүнээр ТӨХ -ны дарга хийлгэж байдаг МАН-гар нам юм даа.

  • zochin (August 03, 2013 4:15:21 pm )

    Ene dolir Sugar yun mori uyah ve . morinii zus yalgaj salgaj oilgoh uu . harah uu ene huniig ATG shalgah boloogui yumuu

antalya rent a car