Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.
Энэ өдөр Монгол улсын хүн ам 2,9 сая давж, Бий бийлгээгээ Гиннест бүртгүүлэх батламжаа гардаж, мөн хэд хэдэн тамирчин хилийн чанадад медалийн буухиаг үргэлжлүүлээд байна. Түүнчлэн, өчигдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж, тав дахь Ерөнхийлөгчөө улиран сонгоод байгаа. Баяр наадмын зохион байгуулалт ч сайн байгааг үзэгч олон дүгнээд байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр архи болоод билет шаганд оржээ.
Тодруулбал, сурын талбай хавиар “Архи байна, архи байна” гэсэн хүмүүс цөөнгүй байна. Ингэхдээ дэлгүүрт зардаг үнээс нь нэг нугалж зарж байгаа ажээ. Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэхэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй журам гарсан ч хэрэгжихгүй байгаа бололтой. Мөн бөх сонирхогчид маргаашийн билетийг их сурж байгаа бөгөөд үүн дээр нь дэвэрсэн шагчид билетийг 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа гэнэ. Түүнчлэн хуушуурын үнэ 800-1500 төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Д.ОЮУН (July 14, 2013 9:55:20 am )
ХАРИН ХҮЙ 07 ХУДАГ ДЭЭР ХУУШУУР 700 ₮ БАЙСАН ШҮҮ
1 Comment