antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 11, 2013 1 comment

Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

нийтлэсэн Admin
d4f3a5bd14f5c3b4bigБаяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хурдан морины барианы газарт очиж наадахдаа дараах зүйлүүдэд анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

-Төв цэнгэлдэх болон хурдан морь барианы газарт бага насны хүүхдээ дагуулж явахдаа хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, морь малын хөлд дайрагдах, гишгүүлэхээс болгоомжилж, хүүхдээсээ төөрөхөөс сэргийлэх. Хэрэв төөрвөл хамгийн ойр байгаа цагдаагийн ажилтан болон хэсэг, нэгжид хандах

-Баяр наадмын өдрүүдэд гол, мөрний эрэгт очиж амрахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэх

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн болон хурдан морь барианы газарт зорчихдоо халаас, цүнх  болон автомашинаасаа эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэх гадаадын зочин, жуулчдад үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагууд энэ талаар тэдэнд анхааруулж сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх

-Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

-Автомашин жолоодож байгаа иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцох, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг тохируулж аюулгүй байдлаа хангах

-Морь унасан иргэд явган зорчигчийг хүндэтгэж өндөр настан, бага насны хүүхэд моринд дайруулах, гишгүүлэхээс урьдчилан сэргийлэх

-Стандартын бус архи согтууруулах ундаанаас болгоомжлохыг анхааруулж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Д.ОЮУН (July 13, 2013 11:52:43 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car