antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 12 comments

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн хууль бус үйлдлийг тогтоов

нийтлэсэн Admin

watermark.php_1.jpg.300x0_q85_crop_upscaleИргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргээр өнгөрсөн оноос эхлэн АТГ-т шалгагдаж байсан ч Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож байсан.

Харин саяхан Эрүүгийн цагдаагийн газрынхан С.Батмөнх болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Батжаргал нарыг бүлэглэн албан тушаалаа ашиглан хууль бус үйлдэл гаргасан гэдгийг тогтоосон байна.

Тэрээр, Иргэний нисэхийн ерөнхий газарт ёслол хүндэтгэлийн, сийлбэртэй. иж бүрэн тавилгатай, зургаан ханатай монгол гэр нийлүүлэх тендерийн материалыг хуурамчаар бүрдүүлэн “Анар тех” ХХК-ийн дансаар 30 сая төгрөгийг гаргуупан авч хувьдаа завшсан.

ИНЕГ-т  мужааны дөрвөн орон тоо гаргаж  сийлбэрч мэргэжилтэй В.Төгсжаргал, Д.Бямбажав, Ш.Мөнхбат, Г Батбаяр нарыг  ажилд авч цалинжуулан тус газрын мухаан цехийн байр, цахилгаан, техник тоног төхөөрөмжийг ашиглан иж бүрэн сийлбэртэй гэр хийлгэн түүнийгээ зарж борлуулан  хувьдаа ашигласан.

Мужаануудаа хариуцан ажиллаж байсан В.Төгсжаргалд хууль бусаар байрны хөнгөлөлт үзүүлсэн. Гэр хийж байсан дөрвөн хүнд сар болгон цалин дээр нь 300 мянган төгрөг өгч урамшуулж байжээ. (Нэг гэрийг “МИАТ” ХК-д 30 саяар зарсан. Нэг гэрийг ИНЕГ- ын санхүү хэлтсийн дарга Г.Наранцэцэг  “Алтангадас” одон авахад нь бэпгэнд өгсөн. Хоёр гэрийг нь С Батмөнх. Т.Батжаргал нар өөрсдөө  авч Хүй долоон  худагт Майхан болгон бариулсан)

Батзоригийн Батмөнх иь ИНЕГ-ын Аврах туслах гал унтраах албанд гал сөнөөгч-авран туслагчаар, 2006 оны долдугаар сараас, сургалт дадлагын мэргэжилтнээр, 2011 оны хоёрдугаар сараас томилогдон  өнгөрсөн  хугацаанд ойролцоогоор 58 сая төгрөгийн цалин авсан боловч огт ажиллаж байгаагүй. Мөн 2011 онд ИНЕГ-ын дарга С.Батмөнх нь Б.Батмөнхийг начин цол авсан гэж 120 сая төгрөгийг орон сууцны хөнгөлөлт нэрээр байгууллагаас мөнгө гаргаж хууль бусаар олгосон.

Мөн тус газрын Захиргаа, хүний нөөц,  хэвлэл мэдээллийн хэлтсийн биеийн тамир-спортын зааварлагчаар Э.Бадар-Ууган гэх хүнийг 2008 оны нэгдүгээр сараас тушаал гарган 2013 оны нэгдүгээр сарыг дуустал тасралтгүй цалинжуулан нийт 51.5 сая төгрөгийн цалин өгч байсан, Э Бадар-Ууганд “Бридж констракшн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 32 айлын орон сууцнаас 168 кв/м талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг 100 сая төгрөгөөр худалдан авч өгөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, (Э.Бадар-Ууган нь Шүүхийи шийдвэр биелүүлэх газарт давхар ажилладаг гэж цалин авдаг байсан) С.Батмөнх, Т.Батжаргал нар нь хууль бус үйлдлүүдээ хийхдээ тендер зохион байгуулсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн, өөрсдийн албан тушаалын байдлаа хэтрүүлэн огт ажил хийдэггүй хүмүүст олон жилийн хугацаанд цалин өгч, байгууллагын дотоод журмыг эөрчин онц их хэмжээний мөнгийг байгууллагаас гарган байрны хөнгөлөлт үзүүлэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (July 10, 2013 4:30:32 pm )

    ЭНЭМУУ ХYЗYYГYЙ ШАРД АСАР ИХ НО БИЙ САЙН ШАЛГААРАЙ ЭХНЭР ГЭР БYЛ ГЭЭД ЗА ТЭР НАРАНЦЭЦЭГИЙГ НЭГ САЙН ШАЛГААЧЭЭ

  • эрдэмэ (July 10, 2013 6:07:42 pm )

    алтанцэцэг гэж хар авгай бий,нараа энэ 2 батмөнхийн буянаар нисэхийн хөрөнгөөр ч их туйлсан даа

  • Anonymous (July 10, 2013 6:41:20 pm )

    Ene Buyandalaig sain ***lgaachee Nislegiin tolovloltiin mongonoos ix xussan daa xereg xuuchirdaggui shuu.

  • Зочин (July 10, 2013 10:17:31 pm )

    Ялангуяа байр олгох гэсэн нэрийн дор асар их мөнгийг зөвхөн тойрон хүрээлэгчид, тэдний хамсаатан, урьд хожид явалдаж байсан эмс, зулгуйч эрс нарт олгож байсан этгээд дээ. Тэгэхдээ тэр мөнгөний 10%-ийг авч байсан гэх яриа бий. 10% -ийг өгөхгүй хүнд тэр мөнгө олдож байгаагүй ээ. Тэр Батжаргал гэгч нь энэ луйварчны баруун гар байсан нь үнэн шүү. Тэд МАН-ын сурталчигаанд ил далд багагүй мөнгө зарсан даа. Ингэж төрийн дээд байгууллагын санал худалдаж авахад их нөлөө үзүүлсэн этгээдүүд шүү. Саяханы Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын дэвшигчийг гаргахын төлөө үхэн хатан зүтгэж, Элбэгээг чухамхүү доош нь хийж байсан шүү… Энэ бол ноцтой асуудал. Санал худалдаж авах, будлиатуулах санаархал шүү дээ… Өнгөрсөн жилүүдэд ийм юм их хийсэн этгээд дээ…

  • hhh (July 10, 2013 10:45:26 pm )

    beriinhee ahad bair avch ogson sh de

  • No (July 11, 2013 3:45:03 pm )

    G.Narantsetsegiin odong ***lgal s***oo s***oo

  • ДОВДОН (July 14, 2013 10:09:15 am )

    ИНЕГ-аас их юм гарна шүү…..

  • INEG (July 14, 2013 5:43:41 pm )

    Ter Aerodromin engineer Baasandagviig ***lgaachee. Aimag buriin hatuu huchilttai zurvasnaas zuvchuulsan mongooroo bayajsan gahai baigaa. Teriig ***lgaachee.

  • zochin (July 15, 2013 12:11:52 am )

    ardchilal uneheer saihan vainaa .man geheer l uneheer oi gutmaar yum daa .vurhan vuruu zobiig ylgaj vaina shuu.tansag yrbaisan darga zahiral tednii ger vul mongo horongo gordogch nuuts amrag gedeg humuus zob amidrah heregtei.ichihgui deeguur zan shorongiin haalga tatuulana shuu

  • Зочин (July 15, 2013 3:37:10 pm )

    Өөдгүй амьтны гай балаг даравч далдайж, булавч бултайх ажээ. Энэ өөдгүй ******** Улсын их баярын өдрүүдээр ингэж ******гаа дуудуулж байх гэж дээ. Энэ ********ийн нэр яахав, Монгол Улсын нэг том байгуул******** ИНЕГ-ын нэр хэцүү байна даа. Гэвч яалтай билээ, Батмунх гэж луйварчин шургалсан учраас, улсын байгууллагыг дольдой эрс, эмстэй нийлж гутаасан учраас ийм болжээ. Одоо энэ ********ийн хэргийг олонд түмэн үлгэр авахаар шийдэж, шийтгэх нь зүйтэй. Хүн ард маань “Ийм хэрэг хийж болдоггүй юм байна” гэж ухаарал автал шийтгэх нь зүйтэй.

  • Anonymous (July 15, 2013 3:56:36 pm )

    Altantsetseg gej odoo hurtel eronhii hy-bo hiij baigaa abgaig ***lgah heregtei shuu

  • Anonymous (July 15, 2013 5:31:14 pm )

    жирийн нэгэн айлын хүүхэд МИАТ-д орнр гэвэл холоо хэвтэнэ.Цэвэрлэгч нь хүртэл ах дүү хамаатан садан хүргэн бэр гээд л бүгд цус ойртсон нөхдүүд ажилладаг,эсвэл хэн нэгний арын хаалганы нөхдүүд л ажилладаг шүү дээ.Тийм учраас нэг нэгэндээ үг хэлж чаддагүй.дутагдалын хажуугаар ************ өнгөрдөг,хамт идэж уудаг нь тодорхой шүү дээ…

antalya rent a car