antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 2 comments

Өнөөдөр 5000 бий бийлээч “Гиннесийн ном”-д бүртгүүлнэ

нийтлэсэн Admin

бийАрдын язгуур урлагийн “Их Хөгсүү” чуулгаас санаачлан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх ажлыг хийж байгаа билэ. Иймд өнөөдөр Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястаны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан зарлах болсон.

Бий бийлгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь бийлүүлэх тул тухайн ястаны дууг дуулдаг дуучдыг Морин хуурын чуулгатай хамтран дуулуулж түүн дээр нь бийлээчид бийлэх юм. Ингэж Гиннесийн номонд Бий бийлгээг бүртгүүлсэнээр Монгол улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолж буй.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • extern (September 09, 2013 8:54:37 pm )

    687457 864659There is noticeably plenty of funds to comprehend this. I suppose you created specific good points in functions also. 548383

antalya rent a car