antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 6 comments

Монголын танхай одод

нийтлэсэн Admin

Байсхийгээд л хэрэгт төвөгт өртчихдөг олны танил эрхмүүд Монголд байх л юм.

Зарим нь бүүр энэ талаараа гаршчихсан бололтой. Байнга л шахуу зодоон цохионы хэргээр цагдаад шалгуулна. Тэгээд бодохлоор хүний сахилгаггүй байх нь гэм биш. Зан болоо юу даа. Нэг удаагийн үйлдэл ч яахав. Сахилгагүй гэх үйлдлийг хичнээн ч удаа давтсан ч яахав гэх нь холгүй амьдардаг урлагийн зарим эрхмүүдийн таагүй дурсамжийг сөхье.

“Харанга”-ын Лхагваа
Энэ эрхмийг ард түмэн сайн дуучин гэдгээр нь сайн мэднэ. Мөн зартай сахилгагүй этгээд гэдгээр нь ч танина. Хар тамхины хэргээс эхлээд бөөн хэрэг мандаагаад авсан дуучин Х.Лхагвасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хэрэгт холбогдсоноосоо хойш нэлээд зай барих болсон. Урлагтаа үнэнч Харангын дуучин Х.Лхагвасүрэнгийн амьдрал нэг л хазайчихаад хэцүүхэн явсан дурсамж түүнд бий. Хар тамхины хэрэгт орооцолдож, хоригдож арайхийн суллагдсаныхаа дараахан хүн амины хэрэгт эзэн холбогдогчоор тогтоогдож байгаад шалгагдаж хоёр яс салсан.

Түүний энэ том азгүйтлүүдийг хувь хүнийх нь зан араншинтай нь холбон тайлбарлах нь ч байдаг. Хэзээний пээдгэр, маадгар явах дуртай дуучны зан араншинд дуртай ч хүмүүс бий. Дургүй нэгэн ч бий. Гэвч хэсэг бүтэлгүйдээд байсан дуучин залуу маань энүүхэндээ гэж хэлэхэд томоожсон бололтой. Амьдралд хэд хэдэн удаа бүтэлгүйтээд, бүдэрч явсан дуучин одоо л эр хүн шиг амьдрах нь дээ хэмээн горьдлого тээлгэх болсон. Энэ байдал удаан үргэлжилж, ард түмэнд дуу хуураа хүргэж байвал ард түмэнд л хэрэгтэй. Сүүлд сонсох нь ээ. Харангын Х.Лхагвасүрэнг бөөгийн угаа авч буруу үйлийг тэвчиж амьдрахаар шийдсэн гэх болсон. Энэ нь ч үнэн болж таарч, сайн уран бүтээлчийг сайхан уран бүтээлтэй нь байнга харж үзэгчид сэтгэлийн цэнгэл эдэлж сууна.
“Номин талст”-ын Дээгий
“Номин талст” хамтлагаар овоглодог дуучин Дээгий буюу Дэлгэрмөрөн сахилгагүйчүүдийн томоохон төлөөллийн нэг яах аргагүй мөн. Хааяа нэг дуулдах нь ээ. Хэн нэгний шүдийг цөм цохиж хэрэг мандаачихна. Түүний холбогдсон зартай зодоон цохионы хэрэг нь хэдэн сараар ч мартамгүй яриа болж хувирна. Нэгэн үе “Номин талст”-ын Дээгий аялагч Амайтай зодолдож, ая тачаа үзсэн.

 

Ямартай ч хэсэг бөөн л юм болцгоож билээ. Тухайн зодооны үеэр өнөөх Амай нь бараг нүдгүй болох шахаж, арайхийн мэнд мултарсан юм байх. Хэрэг явдал ч тэгсхийгээд өнгөрсөн. Энэ мэтчлэн зодоон цохионы хэрэгт орооцолддог дуучин залууг хүнд гар хэмээн нэрлэх нь ч бий.

 

Тэгж байгаад л дуучны хуучны араншин үнэртэх вий дээ хэмээн урлагийн хүрээнийхэн болгоомжилдог гэдэг. Наанаа тэнгэрийн бүсгүй, сайхан бүсгүй гэж дуулчихаад л цаанаа овоо гараа харуулчихдаг энэ эрхэм яах аргагүй л урлагийн сахилгагүйчүүдийн нэг мөнөөс мөн болой. Гэхдээ хэрэг явдлын нарийн учгийг хэн мэдлээ. Ямартай ч үе үе сахилгын зөрчил гаргалаа гэж дуулддаг тул дуучин Дэлгэрмөрөн уяран хайлан дууллаа ч зодоонч гэдэг гуншингаасаа салах болов уу.


“Ice top” хамтлагийн танхайгаараа зартай

Үе, үе хараал ерөөл айлдсан дуу дуулж залуус төдийгүй улс төрчдийг пижигнүүлдэг хип хоп хамтлаг бол тэд. Хааяахан хийсэн уран бүтээл нь жинтэй төдийгүй. Нүдээ олсон байдаг тул үзэгчид тун ам сайтай байдаг. Даанч тэд сахилгагүй гэдгээ байнга л батална. Гээнэдээч бий. Гоонодооч бий гэдэг дээ. Хамтлагийн гишүүд байнгын хэл аманд өртөөд байдаг нь өөрсөдтэй ихээхэн холбоотой ч юм шиг. Хип хоп гэж баахан өвчигнөдөг залуус аягүйдвэл оддын өвчнөөр өвдөө юм байлгүй.

 

Жинхэнэ дураараа хөгжилдөж, дунд ч өмгөөрөө жиргэнэ гэдгийг ч тэд үзүүлж өгнө дөө. Түүнчлэн хэдхэн сарын өмнөхөн тус хамтлагийн гишүүн Бат-Отгон нь Шведэд хүн амины хэрэгт холбогдоод 10-аад жил хүний газар ял эдлэхээр болсон. Энэ мэтчлэн элдэв хэрэг төвөгт орчихдог тэднийг сахилгагүй олны танилуудын дээд эгнээнд багтаах учиртай байж.
Dj Өөжий засрашгүйгээ харуулсан
Өөжий гэх залууг уг нь хөгжим мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг, хүргэдэг гэдгээр нь үзэгчид таньдаг байсан. Тэгтэл өнөөх чинь DJ хийхээс гадна, хар тамхины хам хэрэгт татагдаад бүүр ч өөрийгөө мандаагаад авлаа. Хэвлэлийн нүүрэнд хэдэн өдөр дамналдуулан түүний зураг, мэдээ гардагийг үзвэл од гэж хэлэхээс ч өөр яахав. Гэхдээ тэр сайн нэрээ, хараар будсан гэдгээрээ ийн зард гарсан юм.

 

Зартай хар тамхины хам хэрэгтэй зартай этгээд маань арайхийн өршөөлөөр суллагдан үүрэх ялнаасаа мултарч чадсан байсан юм. Тэгтэл төрийн хайр даалгүй ахин хар тамхи хилээр зөөвөрлөх гэж яваад баригдсан. Саяхан шахуу хуралдсан шүүх хурал шийдвэрээ гаргаж DJ Өөжий нэрээр алдаршсан Иргэн Ганболдод шүүх 11 жил хоригдох ял оноохоор болсон. Тиймээс шүүхийн шийдвэр засрашгүй этгээд гэдгийг нь дахин нотлоод өглөө.
Мээдээ
“Камертон” хамтлагийн дуучдын дундаас царайлагт тооцогддог дуучин залуу маань гоонь эрийн амьдралаасаа татгалзаж эхнэр хүүхэдтэй болсон. Хэсэг удалгүй авааль эхнэрээсээ уйдлаа, саллаа хэмээн мэдээлэгдэж байсан дуучин Мээдээ буюу Мэнд-Амар Доргио паб-д эмэгтэй хүн зодож танхайрсан хэргээр цагдаа, прокурорт шалгагдаж байгаа. Хүн зодож танхайрсан өнөөх гайхлыг уг нь залуус эмэгтэй хүнд гар хүрэх нь бүү хэл.

 

Оготны хамраас ч цус гаргаж чадахгүй гэж бодож байсан. Тэгтэл өнөөх танхай залуу мааньэмэгтэй хүнд гар хүрэх хүрэхдээ хавиргыг нь хугалчихсан байх юм. Танхайрна гэхээр дэндүү танхайран хайран нэрэндээ сэв суулгаад авлаа. Дээрх мэдээлэл цацагдсан даруйдаа залуусыг хэсэгтээ гүн шоконд оруулаад авсан юм. Огтоос сахилгагүйчүүдийн эгнээнд багтахааргүй түүнийг ууж халамцсандаа эр хүнд биш. Эмэгтэй хүнд гар хүрсэнд нь одоо ч итгэхэд бэрх л гэдэг. Ямартай дээрх асуудлаас хойш дуучин залууг сахилгагүй, хүнд гаруудын нэгд багтаах болжээ.

Дуучин Мөнхбат, “Мөнхийн реп”-ийн Лхагваа

 

Цагдаа зодож танхайрсан дуучин Мөнхбат, Лхагваа нарыг уг нь томоотой гэж үнэлдэг байлаа. Муу нэрийг хусавч арилахгүй. Сайн нэрийг хүсээд ч олдохгүй гэдгийг жинхэнээсээ мэдрүүлсэн хоёр залуу дуучдын үйлдэл хэсэгтээ л мөн гайхшрахад хүргэсэн.

 

Хүний гаднаас нь хараад танихад хэцүү л гэдэг. Үнэн гэдгийг ганц сайн батлаад өгсөн хоёр дуучинг тэр явдлаас хойш муугүй зодоонч хэмээн ярих болжээ.

 

Ямартай ч шинэхэн танхай урлагийнхны жагсаалтад дээгүүр цойлох болсныг онцлон дуулгая. Энэ мэт залуус нас биед хүрч томоожих болоогүй юу.

 

 

Чухалмн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 12, 2011 2:26:51 am )

    yaah gej ingej humuusiig muulj bg ym de, er ni hend hamaatain

  • Anonymous (November 12, 2011 4:02:50 am )

    zassssss pzda er hvn talaasaa bol hen n ch zoriggvi golognuud bhgvi yu mongold namaig soroood vz deeeeee

  • Anonymous (November 12, 2011 4:05:02 am )

    dambii degdeeheig barh hvn bhgvi bolgoo

  • Anonymous (November 12, 2011 4:05:55 am )

    dambiin degdeehei gej hen ym bol doo

  • Anonymous (November 13, 2011 1:37:51 am )

    Ýíý òýãýýä áàõàðõàë óó?

  • Anonymous (November 14, 2011 2:17:49 am )

    эднийг ингэж хөөргөхөө болиосой энэ хэдэн мангарууд нь энэнд хөөрөөд тэнэгтээд л явна шүү дээ дараа үеийнхэн нь энэ хэдэн дуракуудыг бахархан дуриагаад эхлэнэ. Энэ бол үнэндээ бахархаж бичээд байх юм биш жинхэнэ бахархан дууриах хүмүүс чинь хамгийн энгийн даруу жишээ нь Энхманлай шиг нүмүүс шүү дээ

antalya rent a car