antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 2 comments

СГЗ Д.Данзан: Монголчуудын бүтээсэн том соёл бол бөх

нийтлэсэн Admin
бөх1921 оноос хойш Монгол үндэсний бөхийн түүхэнд 20 аварга, 44 арслан цолтон тодруулаад байна. Монголын үндэсний бөхийн холбоо нь, бөхчүүд, бөхийн засуул, цэц, бөх судлаач, бөх сонирхогчдыг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Ингээд Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн СГЗ Д.Данзантай бөхийн талаар ярилцлаа.
-Монголын үндэсний бөхийн холбооны тухай яриагаа эхэлье?
-Үндэсний бөхийн холбоо анх 1990 онд байгуулагдсан. Манай байгууллага хоёр хамт олноос бүрдэж үйл ажиллагаа явуулдаг. Нэг дэх нь үүсгэн байгуулагч хамт олон. Энд бөхч, бөхийн зүтгэлтнүүд, засуул, цэц орно. Нөгөө нь холбооны өдөр тутмын ажлыг авч явдаг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамт олон байдаг.
Бөхийн холбооны үндсэн зорилго нь монгол бөхийн өв уламжлалыг хадгалан цаашид баттай хөгжүүлэхэд оршино. Зохион байгуулдаг үндсэн ажил бол бөхийн барилдаан. Гэхдээ манай холбоо зөвхөн барилдаан зохион байгуулаад зогсохгүй бөхийн хөгжил, соёл, уламжлалын талаар олон ажил хийдэг.
-Үндэсний бөхийн барилдааны нэг онцлог нь нас, цол хэргэм зэргээрээ ангиллагдаг. Ямар ямар ангиллаар барилдаан явагддаж байна вэ?
-Улсын болон аймаг цэргийн алдар цолтой бөхийн барилдаан, өсвөр үеийн, нийтийн монгол бөхийн барилдаан, бага насны зэрэг ангиллаар зохион байгуулагддаг. Энэ жилийн байдпаар улсын алдар цолтой бөхийн барилдаан 30, аймаг цэргийн цолтой бөх оролцсон барилдаан 10 гаруй, өсвөр үеийн, нийтийн мрнгол бөхийн барилдаан тус тус тав зохион байгуулсан.
-Бага насны ангилал буюу цэцэрлэгийн насны хүүхдийн барилдаан онцлог сонсогдож байна. Энэ барилдааныг ямар байгуулгатай хамтран зохиодог вэ. Ач холбогдол нь юунд оршиж байна ?
-Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг барилдаан долоо хоног бүр болдог. Шинэ дэлхий телевизтэй хамтран явуулдаг. Монгол бөх монголчуудын бүтээсэн том соёл юм. Энэ соёлыг дээдлэх, хүндэтгэх сэтгэлийг багаас нь эзэмшүүлэх, төлөвшүүлэх зорилготой юм.
Бага насны хүүхдүүд энэ барилдаанд дахин дахин барилдаж, арав гаруй тэргүүлсэн хүүхэд ч байна. Энэ мэтчлэн хүүхдүүд багаасаа үндэснийхээ бөхөд дуртай болж байгаа нь харагддаг.
-Наадмын сорилго барилдаанууд зохион байгуулагдлаа. Хамгийн сүүлд бүх цэргийн барилдаан боллоо. Энэ барилдааны талаар?
-Энэ наадам цолгүй бөхчүүд хувьд баярын өмнөх том сорилго болж өнгөрлөө. Бүх цэргийн наадмыг 14 дэх жилдээ зохион байгуулав. Наадамд 256 бөх барилдаж, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Цэрэнтогтох түрүүлж, Дундговь аймгийн арслан Алтанхуяг үзүүрлэж наадмын өмнөх бэлтгэлээ хангасан сайхан барилдаан боллоо.
-Баяр наадмын ажлын хэсэгт бөхийн комисс багтдаг. Ингэхэд бөхчүүд хэр бэлтгэлээ базааж байгаа бол?
-Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан. Өөр өөрсдийнхөө байгууллага, нутаг, дэвжээгээрээ гал болж бэлтгэлээ хийж байна. Одоогоор Улаанбаатарыг тойрсон долоо найман гал байна.
-Улсын их баяр наадмаас гадна аймаг, сумуудын наадам болдог. Энэ жилийн хувьд томоохон ой нь тохиож буй дөрөв, таван аймаг байгаа. Эдгээр аймгуудын наадамд хэдийгээр болох гэж байна. Бөхчүүд олон барилдах байх даа?
-Энэ жил Төв, Хэнтий, Архангай, Завхан зэрэг ууган дөрвөн аймгийн 90 жилийн ой болно. Аймгуудын наадам улсын баяр наадмын дараа энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болно. Мөн Дорноговь аймагт ноён хутагт Данзанравжаагийн ойд зориулсан наадам зохион байгуулагдана.
Эдгээр аймгуудын бөхийн барилдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Монгол бөхийн нэг онцлог нь бөхөд цол олгогддог явдал юм. Аймгийн наадамд 256 бөх барилдах боломжтой байдаг.
Сумын наадамд төрүүлсэн бөхөд сумын заан, үзүүрлэсэн бөхөд начин, аймагт бол аймгийн арслан,заан харцага, начин, улсын наадамд тав давсан бөхөд улсын начин, харцага, заан, гарьд, арслан, аварга, даян, дархан гэх мэтээр өсгөж цол хэргэм хүртээх дүрэм журмыг 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн.
Баяр наадмын тухай хуульд сая нэмэлт өөрчлөлт орж, далай аварга цолгүй болгож өөрчлөлт орсон байгаа.
-Энэ жилийн улсын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэх ажил хэзээ эхлэх вэ. Одоогоор улсын цолтой ямар ямар бөх барилдах төлөв байна вэ?
-Бүртгэл 9, 10-ны өдрүүдэд явагдана. Тэр үер хэн хэн барилдах нь тодорхой болно. Гэхдээ барилдах боломжтой улсын гурван аварга байгаа, залуу арслангууд барилдах төлөвтэй байна.
-Улсын баяр наадамд олимпийн аварга Н.Түвшинбаяр, М.Даваажаргал нар барилдана гэсэн яриа гарсан. Энэ талаар танай холбоо ямар мэдээлэлтэй байна?
-Бөхчүүдийн бүртгэл эхлэхээр тодорхой болно. Аварга Н.Түвшинбаяр барилдана байх. Бэртэл гэмтэлгүй бол зодоглох л байх. Н.Түвшинбаяр аймгийн арслан цолтой бөх. М.Даваажаргалын хувьд башёгаа дуусгаад барилдах боломжтой болно. Гэхдээ сумогийн холбоо барилдуулах эсэхийг нь шийдэх байх.
-Монголын үндэсний бөхийн холбооны цаашид хийх ажлын төлөвлөгөө юу байна?
-Манай холбоо үндэсний бөхийн хөгжүүлэх, залуу бөхчүүдийг төрүүлэх, улсын хэмжээнд аль болох бөхийн барилдааныг хүртээмжтэй байдлаар зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.
Ш.Отгонцэцэг
Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (July 09, 2013 11:25:12 am )

    Nyamdorj ta 2 odoo bolnoo

  • Anonymous (July 09, 2013 5:25:29 pm )

    boloogui

antalya rent a car