antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 6 comments

Шоронд суулгаснаар хохирол барагдах уу?

нийтлэсэн Admin
үүүМИАТ-ийн хэргийг сонгуулиас өмнө шүүхээр шийд гэсэн тухай ил далд мэдээлэл явж байсан билээ. Олны энэ үг оргүй биш гэдгийг батлах шиг сонгуулийн сурталчилгааны дундуур шүүх хурал болж, энэ хэргийн гол хүмүүс 10-14 жилийн ял сонсоод одоо хоригдож байна.
Бүр тодруулбал, Ч.Хоролсүрэн 13 жил нэг сар, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэ 12 жил нэг сар, Ц.Орхон 11 жил, “Голомт” банкны салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг 11 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү  Ч.Суурьтогтох 10 жил нэг сарын ял авсан билээ.
 Мөрдөн байцааж шалгах болон шүүх хурлын үеэр анзаарагдаж байсан нэг зүйл бол энэ хүмүүсийг идсэн уусан гэдгийг яллах тал руу хандаж, тэднийг үзэн ядуулах давалгаа өрнөсөн.
Харин дараа дараагийн МИАТ-ийн захирлууд, төрийн өмчит байгууллагуудын дарга нарыг ийм байдалд оруулахгүйн тулд яах вэ гэдэг асуудал огт хөндөгдөөгүй үлдлээ. МИАТ компанид хяналт хариуцлагын тогтолцоо ингэж өөрчлөгдөж, сайжирлаа гэдэг юм нэг ч даргын амнаас гарсангүй.
Уг нь үүгээр далимдуулан төрийн алба тэр дундаа төрийн өмчит компаниуд хянадаг шалгадаг тогтолцоогоо өөрчилж, ил тод байдал бий болгох гэдэг юмаа сайжруулчихвал энэ олон хүнийг шоронд хийж, олон хүүхдүүдийг аав, ээжээс нь салгаж байгаагийн цаана гарч байгаа бас нэг үр дүн нь болох байсан биз ээ.
Тогтолцоо нь өөрөө цоорхой шуудай шиг байхад тэнд очсон дараа дараагийн хүмүүс ч гэмт хэрэгтэн болохыг үгүйсгэх аргагүй. Саяын хэрэг дээр л гэхэд МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ “Тухайн үед манай улсын нэгдэн орсон олон улсын конвенцид эрсдлийн сан байгуулах ёстой гэж заасан учраас өмнө нь явж байсан гэрээг үргэлжлүүлэн байгуулах гарын үсэг зурсан” хэмээн мэдүүлжээ.
Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц нь Монгол Улсын хуулийн адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэдгийг манайх хуульчлаад заагаад өгчихсөн байгаа.
Тэгэхээр  олон улсын конвенцод дайны эрсдлийн даатгалын гэрээ байгуулах ёстой л гэж заасан бол Монголын МИАТ компани ийм даатгалын гэрээ байгуулах л ёстой. Гэрээн дээр нь захирал нь гарын үсэг зурах үүрэгтэй.
Энэ  талаас харахад  Б.Бат-Эрдэнэ гэдэг энэ хүн  хууль биелүүлэх явцдаа өмнө байгуулж байсан гэрээг хянан үзээгүй нь түүнийг хэрэгтний ширээнд суулгасан байна гэж хэлж болно. Нөгөө талаас түүнийг шоронд суулгаж, авгай хүүхдийг нь орох оронгүй гудамжинд гаргалаа гээд МИАТ-ийн мөнгөн хохирол барагдчих уу гэдэг ч бас асуудал.
Тиймээс сонгуулийн дуулиан дор хэтэрхий улстөржин дэвэрсэн энэ хэргийг нарийн нягтлан шалгахгүй бол  нэг хүнийг яллах гэхдээ нийтэд нь хамарч хоморголчихсон юм биш биз гэдэг хардлага  төрүүлэх үндэс гарч ирээд байгаа юм. Бас үүрэг гүйцэтгэж гарын үсэг зурсан хэдэн хүнийг  шоронд хорьчихоод цаана нь жинхэнэ эзэд нь үлдчихлээ гэдэг “шуум” ч ихээхэн газар аваад байгаа билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • АН анхаарах ёстой (July 09, 2013 5:31:12 pm )

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дарамтанд олон хүн хатуухан яллуулсан. МИАТ аас гадна бренд барааны хэргийг элбэгдорж өөрийн сонгуулд ашигласан. Хуулийнхан гадны нөлөөгүй ажилдаа хандах ёстой. Гэтэл манайд байдал өөр. Энд хугацаанаас өмнө цол авах, одон авах, шат ахих…….боломжийг атгах гэж мөрдөн байцаагч, шүүгч, прокурор нар хэрэгт хандаж байгаа нь тэднийг шударга бус алхам хийхэд хүргэж байгаа. Мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж хэргийг шуугиантай болгох замаар ажлаа явуулж хатуухан ял өгөх сууриа тавих замаар цол, одонгийн замаа тавьдаг юм байна. Ард нь ял авсан хүмүүс л хайран байна. Бид цөөхүүлээ шүү, бие биеэ хайрлаж байх ёстойсон

    • hehe (July 09, 2013 11:28:22 pm )

      bitgii dongod gej helyyl ihedeh yy bagadah uu

  • enhjargal (July 10, 2013 1:26:15 pm )

    r.bAE-ERDENE bolovsrol medleg,uhamsar sain eej aaviin huu.Huuhed baihaasaa uhaalag,meriimtgii,ueiinhen bolood bagsh nariin hundleliig daaj chadsan,ymarvaa yumand hynuur,ih suuritai gedgiig sain medne.Ene asuulaar tegtlee ulairaad,mungund shunaad baih hun bishee.Uuriin bair suurai aldaj iim asuudald orchih tiim aldaa gargah hun bish.Unen zuv shiidverllehiig hucej bna

  • ggggg (July 12, 2013 8:43:16 pm )

    xyyli bol bvx xvnd tegsh vilchlex estoi ene bvx yl edeljj bga xvmvvsiig bvgdiin orshoox vv zobxon ene abilgachidiig orshoox um uu ylsiin mongiig idexdee eniig saion bodox baij dee toroos torson terbymtangyydaa

  • naran (July 13, 2013 11:53:04 pm )

    сэтгүүлчид та нар ч энэ хэрэг ямар юм болоод байгааг сайн ойлгож хууль хяналтынхан манай монголчуудын нэг нэгнийхээ ******д дуртай зөв бурууг ялгахгүй доош нь л хийж байвал болоо гэж боддог сэтгэлийг ашиглаж шоу хийж байсаныг мэдсээр байж одоо л гэв гэнэт сэрээ юу хуулийнхаа дагуу л жинхэнэ эзнийг нь гаргаж л ирэх хэрэгтэй тэрнээс хөрөнгөтэй хүний хөрөнгөнд шунаж хүн амьтан гүжирдэж зовоогоод цол зэргээ нэмүүллээ гээд сүүлд нь өөрснөө ******д унана шүү

  • tuvshin (July 15, 2013 12:47:28 pm )

    horolsurengiin duu suuritogtoh gej zaluug bi sain mednee estoi daruuhan sain zaluu uul n suuri ch hoorhii yu medehevdee ahiinhaa l hii geseniig hiideg l baisan uneheer daruuhan zaluu shuu denduu homroglochihloo ene heregiig

antalya rent a car