Маршалын гүүрний баруун талд баригдаж буй “Ривер гарден”-ы барилагчид хоорондоо зодолдсон хэрэг өнгөрсөн даваа гаригт гарсан билээ. Энэ хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч хэргийг нууцалж байгаа аж. Энэ тухай нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж бидэнд хандсан юм.
-Та энэ зодооны талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Би хэрэг гарахад дэргэд нь байсан хүн.Тийм болохоор сайн мэднэ. Миний хамгийн гол дургүй хүрээд буй юм нь монголчууд өөрсдийн газар нутаг дээрээ байж яахаараа бусдад зодуулж байх ёстой юм бэ. Үүнд хамгийн их дургүй хүрч байгаа юм. Өмнө нь Улсын мэргэжлийн хяналтын газрын лабораторийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай, буцалтгүй тусламжаар барьж байсан хятадууд монголчуудыг зодож, дуудлагаар очсон цагдаа нарын мөрдсийг нь хуу татаж гэмтээсэн хэрэг гарч байсан. Үүнийг мартаагүй байх. Дараа нь цагдаагийн эрх чөлөөнд халдсан хятад иргэдийг нутаг руу нь буцаасан. Түүнтэй адил хэрэг болох вий хэмээн болгоомжилж байгаа юм.
-Яагаад?
-Энэ барилгыг “Номин холдинг” компани бариулж байгаа. Барилга дээр БНАСАУ-ын 150, Монголын 40 гаруй иргэн ажиллаж байсан юм. Хэрэг гардаг өдөр Д, Ц нар болон БНАСАУ-ын иргэн Ким Сон Гүг нарын хооронд маргаан болж улмаар зодоон цохиондоо тулж энэ нь олныг хамарсан. Энэ хэрэгт Монгол Улсын болон БНАСАУ-ын харьяат 50 орчим хүн оролцсон гэж хэлээд байгаа юм. Үнэндээ 100 гаруй солонгос, 40 орчим монголчуудтай тулсан юм. 100 хүн 40 хүний эсрэг зодолдоход юу болох нь тодорхой. Хүнийхээ хүчээр солонгосчууд дийлсэн. Гэтэл цагдаагийнхан хэргийг шалгах явцдаа монголчуудыгаа буруутгаад буй юм. Энэ хэрэг явсаар хэрэгсэхгүй болгох шинжтэй. Хэдий болтол монголчууд өөрсдийнхөө нутагт гадаадынханд зодуулсаар явах юм бэ. Энэ хууль хяналтынхан нь юу хийж байдгийн, мэдэх юм алга.
-Зодооны улмаас манай иргэн Д, Ц нар гэмтэж, нэг солонгос иргэн хүндээр бэртэж эмнэлэгт хүргүүлсэн гэж дуулдсан?
-Бэртсэн монгол иргэд нуруу нугасандаа хүнд гэмтэл авч биеийн байдал нь хүнд байгаа. Тэд хөл дээрээ дахин хэзээ босч ирэхийг бүү мэд. Бие нь муу байна. Гэтэл монгол ажилчдаас “Та нар хэргийг эхлүүлсэн” хэмээн тулгасан өнгө аястай байцаалт авч байгаа юм.
-Солонгос иргэд ч мөн бэртсэн юм биш үү?
-Зодооны улмаас хоёр солонгос иргэн хөнгөн бэртэл авсан.
-Хэргийн газар цагдаагийнхан очсон биз дээ?
-Очсон, 20 гаруй цагдаа очиж байж тэдний зодооныг зогсоосон. Мөн БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас хүмүүс ирсэн. Гадаадынхныг харахаараа манайхан сул дорой болдог. Үүнийгээ болих цаг ирсэн.
-Монгол иргэдийн ар гэрийнхэн гомдолтой байгаа юу?
-Эхлээд гомдолтой гэж байсан. Сүүлдээ амьд үлдсэн нь их юм гэж байх шиг байна.
-Та мөрдөн байцаагч нартай нь очиж уулзаж энэ хэрэг юу болж буйг асууж үзсэн үү?
-Асуусан. Гэтэл “Та хохирогчдийн хэн нь юм бэ. Хэргийг шалгаж байна. Одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломж алга хэмээн нууцлаад буй юм. Иргэдийнхээ төлөө ажиллах ёстой хууль хяналтынхан гадаадынхан холбогдсон хэргийг нууцалж, монголчуудынх нь амь нас, эрүүл мэнд ийн үнэгүйдэж болохгүй биз дээ.
Г.ЯЛГУУН
“ӨДРИЙН СОНИН”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 12, 2011 5:40:43 am )
Singapore-t lav yamar ch gadaadiin irgen singapore huntei zargaldaj margaldah yum bol yamar ch bayan ornii hun baisan hamaagui irgen ni l diildeg yum bna lee. Barag uuriinh ni buruu baisanch gesen irgeniihee tald l shiiddeg yum bna lee. Tegj humuusee naizdvartai hamgaaldag yum bilee. Hezee mongol hun eh orondoo unetei bno doo medehgui. Mnai uls turchdiin archaaguinh, bas mongolchuudiin zalhuu baidal gadaadiinhniig avchrah shltag boldog bj magadgui. Haa haanaa bodoh zag irjee
-
Anonymous (November 12, 2011 5:40:59 am )
Singapore-t lav yamar ch gadaadiin irgen singapore huntei zargaldaj margaldah yum bol yamar ch bayan ornii hun baisan hamaagui irgen ni l diildeg yum bna lee. Barag uuriinh ni buruu baisanch gesen irgeniihee tald l shiiddeg yum bna lee. Tegj humuusee naizdvartai hamgaaldag yum bilee. Hezee mongol hun eh orondoo unetei bno doo medehgui. Mnai uls turchdiin archaaguinh, bas mongolchuudiin zalhuu baidal gadaadiinhniig avchrah shaltag boldog bj magadgui. Haa haanaa bodoh zag irjee
2 Comments