antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 1 comment

Дуучин Т.Баясгалан дахин нэг телевизийн эзэн болно

нийтлэсэн Admin

baysaaАрлын Японд хөл тавьсан анхны сумоч Батбаяр эх орондоо ирж  төрөө засах их үйлсэд ороод  таван жилийн нүүрийг үзээд байгаа. Ар гэрийг нь авч явж, ажилд нь тусалдаг эхнэрээрээ тун чиг бахархдаг нэгэн . Сүүлийн үед УИХ-ын гишүүн Батбаяр эхнэрээ улам ч ихээр хайрлаж, эрхлүүлэх болжээ.

Тэрээр Батбаяр хайрт эхнэр болох Баясгаландаа энэ жилийн төрсөн өдрөөр нь “Шуурхай” телевизийг бэлэглэсэн. Тэгвэл адтай дуучин бүсгүй маань баян нөхрийнхөө ачаар дахин нэг телевизийн эзэн болох гэнэ.

Тодруулбал, тэрээр  Өвөр Монголын “Одон” телевизийн Монгол дахь сувгийг нээх эрхийг авчээ.  Мөн телевизийнх нь гүйцэтгэх захирлаар найруулагч Го.Бадарч ажиллахаар болсон байна.

“Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр дуучин Баясаглан чадахгүй юмаараа оролдож байхаар ард түмэндээ хүндлэгдсэн сайхан дуунуудаа дуулаад явж байсан нь дээр ч юм шиг.

Ямартай ч олон телевизийн захиралын суудалд залраад амжсан дуучин бүсгүйн гарт “Одон” телевиз хувь заяагаа даатгажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • hehe (July 09, 2013 9:38:22 am )

    altan ****hai omsovch altsan maijig ni yl zasarna

antalya rent a car