antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2013 1 comment

Хүй долоон худагт наадмын бэлтгэл хангагджээ

нийтлэсэн Admin

25798Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор найман жил болж байгаа ч наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин бүрдэж чадаагүй байсан юм. Наадамчдыг ая тухтай, эрүүл аюулгүй наадамлах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарган, Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгохоор хийж эхэлсэн ажлын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцлаа.  Эхний томоохон бүтээн байгуулалт болох “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэлх 8.5 километр автозамын ажил бүрэн дуусчээ. Мөн 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол шинээр барьж байгуулахаар төлөвснөөс энэ жилдээ 5800 автомашины зогсоолыг барьж дуусгах шатандаа орсон байна.  Автомашины зогсоолыг эко хавтангаар хийж, зүлэгжүүлсэн нь зөв шийдэл болсон байна гэж Ерөнхий сайд үнэллээ.  12.5 га талбай газарт наадамчдад зориулсан зорчих хэсэг, худалдаа үйлчилгээ явуулах тойрог хэлбэрийн эко хавтан тавьж, бетондож цутгасан хоёр талбайн ажил бүрэн дууссан байна.  Тойргийн голыг зүлэгжүүлж, ардын урлагийн үзүүлбэр, тоглолт хийх бөгөөд урлагийн тоглолтуудын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж  СУИС-ийн захирал Э.Сонинтогос Ерөнхий сайдад танилцууллаа. Морь барьдаг зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал байрлуулжээ. Хуучин хэрэглэж байсан суудлуудтай нийлээд 4000 гаруй үзэгч морь барианы газарт тухлах боломжтой болсон байна. Харин дараа жилээс эхлэн Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох ажлын хүрээнд 8000 суудал бүхий саран хэлбэрийн стадион байгуулахаар төлөвлөж байгаа юм.  Жил бүр шүүмжлэл дагуулдаг хог хаягдал болон  бие засах газрын асуудлыг энэ удаад бүрэн шийдвэрлэсэн байна. 50 метр тутамд хогийн сав байрлуулах ба дараа нь зөөвөрлөөд авч явах боломжтой, ариун цэврийн шаардлага хангасан  бие засах газруудыг байрлуулжээ  гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • try this web-site (September 09, 2013 3:04:31 am )

    390195 383344Right after study several the websites together with your web site now, and that i genuinely appreciate your method of blogging. I bookmarked it to my bookmark web site list and are c****ing back soon. Pls have a appear at my internet page likewise and let me know should you agree. 84642

antalya rent a car