antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2013 2 comments

Баяр наадмын хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

нийтлэсэн Admin

268006ede4b9b610originalУИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ нэгдсэн хуралдаанаар Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Тус байнгын хороо өчигдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг төсөлд бүрэн тусгасны зэрэгцээ зарим зохицуулалтыг нэмж тусгасан байна. Тухайлахад улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд хуульд заасан болзлыг хангасан тохиолдолд улсын аварга цол олгох, уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуульд заасан болзлыг хангасан бөхөд зохих цолыг олгох зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ. Байнгын хороо хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх саналтай байгаа аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Тухайлахад, гишүүн Б.Бат-Эрдэнэ цаашдаа баяр наадамтай холбоотой асуудлыг мэргэжлийн  холбоод нь дотооддоо шийддэг байх талаар байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан эсэхийг тодруулахад байнгын хорооны дарга А.Бакей “Хуулийн төслийг хэлэлцэх явцад үндэсний уламжлалаараа зохицуулагдаж ирсэн асуудлыг заавал хуульчлах гэх нь буруу, мэргэжлийн холбоод нь өөрсдөө шийдэж зохицуулдаг нь байх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд нэлээд байсан. Гэхдээ нэгэнт хуулиар зохицуулагдаж байгаа асуудал учраас энэ удаад төслийг хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Цаашдаа байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг нэг мөр шийдэх байр суурьтай байгаа” гэдгээ хэллээ. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 32 нь буюу 65.3 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.

Уг хууль батлагдсанаар улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох, түүнчлэн улсын далай аварга цолыг хасахаар болж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ddd (July 06, 2013 5:36:46 pm )

    Баруунд авилгын олон хэлбэрийг тодорхойлсон байдаг нь Хуулийг засаж завхаруулах, өөрсдийн эрх ашигт тохируулан, ард түмний эрх ашигийг үл тоомсоролох гэж байгаа. Энэ бол Жинэхэнэ АВИЛГА энэ бишүү!! Хуулийг завхаруулсан авилга!! Аварга цолыг хууль завахаруулж байж олж авч байна. АВИЛГА!!

  • airii (July 06, 2013 9:22:56 pm )

    orshooliin huuli hezee batlagdajh gj bnaaa er nohr aawuudaa hvleesen olon ger bvliig bayrluulaacheeeeeee erhem yronhiilogch bolon geshvvdeeeee

antalya rent a car