antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2013 1 comment

Наадмаар зургаан музейг үнэ төлбөргүй үзүүлэх болжээ

нийтлэсэн Admin

музейБаяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11,12,13-д Монголын Үндэсний Музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Монголын театрын музей зэрэг зургаан музейг дотоодын үзэгчиддээ үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

Харин гадаадын иргэдэд тарифаараа төлбөртэй үйлчлэх юм байна.

Мөн энэ үеэр Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Өргөөг зорьсон англи дэслэгч”-100 жилийн тэртээ гэрэл зургийн үзэсгэлэн гарах аж.

Наадамчин олон баярын өдрүүдээр үр хүүхэд, гэр бүл, найз нөхөдтэйгээ Монголын гайхамшиг болсон бүтээлүүдийг үнэ төлбөргүй үзэх сайхан боломж ийн нээгдлээ.

Монголын тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Оюу толгой компаний ивээн тэтгэлгээр наадамчин олондоо зориулан “Өв түүхээрээ аялахуй” уриатай дээрх шийдвэрийг Соёл Спорт Аялал Жуулчлалын яам дэмжин ажилласан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car