antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2013 5 comments

Сүхбаатар аймгийн наадам хаалттай болох мэдэгдэл гаргажээ

нийтлэсэн Admin

0c0411a8fc6dd7cebigСүхбаатар аймгийн ИХТ-ийн 78 тоот тушаалаар тус аймаг наадмаа хаалттай хийх болсноо мэдэгдлээ. Тодруулбал, мэдэгдэлд:
“Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн уяачид төрийн наадмын дэвжээнд адууныхаа хурд хүчээр ялгарч нутаг орныхоо нэрийг гаргасан сайхан амжилт үзүүлж байгаа. Иймд бид баяр наадмаа улсын их баяр наадмын сунгаан байдлаар эрт хийж байна. Харин улсын наадамтай давхцуулалгүй эрт хийж байгаа энэ байдлыг маань далимдуулан гадны аймгийн бүлэг бөхчүүд ирж наадам будлиантуулдаг болоод байна. Одоогоос хоёр жилийн өмнө Увс болон Говь-Алтай аймгийн бөхчүүд ирж барилдан улсын цолтнууд нь аймгийн бага цолтноо том цолонд зүтгүүлж хоорондоо марган зодоон цохиондоо хүрсэн. Говь-Алтайн нэр бүхий залуу бөхийг хасаж байж наадмаа үргэлжлүүлсэн. Манай аймгаас улсын цолонд барилдах бөхчүүд нь төрийн наадамд зодоглож, залуус нь орон нутагтаа барилдаж байгаа. Улсын цолтнуудын удаа дараагийн ийм бусармаг үйлдлээс болоод бүтэн жилийн турш бэлтгэлээ хийж, бөхийн дэвжээний үнэнч хүчийг үзэхээр зорьж байгаа манай нутгийн залуу бөхчүүд  хохирч үлддэг. Улсын цолтнууд чимэг нэмэх гэж барилдахгүй нь тодорхой. Сүхбаатар аймгийн залуусыг барилдахаар очиход Хэнтий, Дорнод гээд бусад аймгуудад барилдуулахгүй байгаа. Иймд энэ жилийн Сүхбаатар аймгийн баяр наадмыг тус аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 78 тоот тушаалаар хаалттай хийх болсныг мэдэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

М.Амаржаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (July 04, 2013 4:07:43 pm )

    Бөхчүүдээс олигтой юм гарахгүй юмдаа

  • зочин (July 04, 2013 4:08:24 pm )

    Дандаа л булхай луувар

  • Anonymous (July 04, 2013 8:08:40 pm )

    zuv sanaa bna aimgiin naadam ulsiin tsoltnuudiin nairaa hiideg talbar bolson ***l hudlaa barilddag jujig tavidag taiz uzegch bol hen ch bish bolsoon…

  • Zochin (July 04, 2013 10:56:07 pm )

    Zov shiidver gargajee.

  • zochin (July 05, 2013 3:57:10 pm )

    er ni yls ornii ***jild boh yamar nemertei ym be.neeh ach holbogdol ogood baimaargvi bn

antalya rent a car