antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2013 1 comment

ДОХ-ыг эмчлэх шинэ эм гарган авчээ

нийтлэсэн Admin

dohОдоогийн байдлаар дэлхий нийтэд 33 гаруй сая хүн ХДХВ-ээр өвчилсөн бөгөөд эдгээрээс манайд 156 дахь тохиолдол илрээд байгаа. Энэ аймшигт өвчнийг дарах эмийг саяханыг хүртэл гаргаж чадахгүй байсан билээ. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас, хүний дархлал олдмол хомсдолын өвчлөлтийг эрт үед нь анагаах шинэ эмийг гарган авчээ.

Энэ талаараа тус байгууллага Куала Лумпур хотноо болсон ДОХ-ын асуудлаарх чуулга уулзалтын үеэр мэдээллээ. Тэрээр уг эмийн ачаар 2025 он гэхэд ДОХ-ын халдвартай гурван сая хүнийг үхлээс аварч чадна хэмээн ДЭМБ үзэж байгаа юм. Гэхдээ уг эмийг үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө шаардлагатай байгаа аж.

Нэг ширхэг шахмал эмэнд гурван төрлийн бодис орсон бөгөөд ДОХын халдвар аваад удаагүй, дархлааны системээ алдаагүй хүмүүст уулгах юм байна. Энэхүү эмийг Алжир, Ар гентин, Бразилд хэдийнэ хэрэглээд эхэлжээ. Улмаар уг эм нь ХДХВ тархаж, дархлааны системийг гэмтээхээс хамгаалж чаддаг нь нотлогдсон байна. Одоогийн тооцооллоор дэлхийн хөгжиж буй орнуудын ДОХ-той иргэдэд хүртээмжтэй байдлаар эмийг хүргэхэд 23 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ.

ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын асуудал эрхэлсэн захирал, доктор Готфрид Хирншол хэлэхдээ “ДОХ-ыг вакцингүйгээр зогсооно гэдэг амаргүй. Гэхдээ энэхүү шинэ удирдамжийн ачаар ДОХ-оос шалтгаалах үхлийг удаан хугацаанд бууруулж чадна” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (July 03, 2013 7:20:12 pm )

    Mongoliin AIDS heduudee 156 hursen yum be sayhan l 143 baisan shuu dee hudlaa yum bichdegee bolihgui yum uu

antalya rent a car