antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2011 22 comments

Н.Мөнх-Оргилын хэрэг үйлдэж байхын хэн ч хараагүй

нийтлэсэн Admin

-Талийгаачийг багалзуурдаж хөнөөсөн нь тогтоогдсон-

«Шүүх хурлын дараа эргээд баяртай уулзъя», «Мөрдөн байцаалтад буцаах Дээд шүүхийн шийдвэрийг сонсоод би гайхаагүй» гэх зэргээр сэтгүүлчдийн асуултад хэг, ёг хийсэн хариулт өгч, өөрийгөө бараг л цагаадна хэмээн шүүхийн танхимд пээдэлзэж суусан Н.Мөнх-Оргилд ялын дээд хэмжээ оноосон билээ.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.2, 126.3, 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар хоёр дахиа цаазын ял оноосон нь энэ.

Цагаадна гэдэгтдээ бат итгэлтэй байсан түүнд шүүхээс яагаад дахин цаазын ял оноосон талаар Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч Д.Халзантай ярилцлаа. Тэрбээр хэрэг бүрэн шийдэгдээгүй байгаа учраас шүүх хурлын үйл явцын талаар ярих боломжгүй гэдгээ хэлсэн юм.

-Н.Мөнх-Оргилд дахин цаазын ял оноочихлоо?
-Харин тэглээ.

-Хурал эхлэхийн өмнө Н.Мөнх-Оргил өөрийгөө цагаадна гэдэгт их итгэлтэй байсан шүү дээ?
-Н.Мөнх-Оргилыг хэрэг үйлдсэн гэдгийг хэн ч бүрэн дүүрэн нотолж чадахгүй байна. Ер нь хувь хүн талаасаа ч ийм хэрэг хийхээр хүн шиг харагддаггүй. Надад энэ хүнийг өмгөөлөхөөс өмнө ингэж харагдаж байсан.

-Өмгөөлөгчийнх нь хувьд яагаад ялын дээд хэмжээ оноосон гэж бодож байва вэ?      
-Энэ хэрэг мөрдөн байцаалтад буцаж магадгүй гэсэн уур амьсгал шүүхийн танхимд байсан/ Гэсэн ч шүүгчид нэлээд удаан зөвлөлдсөний эцэст цаазын дээд хэмжээ оноочихлоо. Н.Мөнх-Оргилын хувьд энэ ноцтой хэргийг хурдан илрүүлэхийн тулд өөрт нь тохсон гэж үздэг. Үнэндээ түүнийг хэрэг үйлдэж байгааг нь харсан хүн байхгүй. Зөвхөн цүнх болон таниулax үйл ажиллагаа зэргийг үндэслээд л буруутгаж байна.

-ДНК-нйн шинжилгээгээр батлагдсан гээд байгаа шүү дээ?
-Тийм.

-Н.Мөнх-Оргил шинжилгээнд итгэдэггүй гэсэн. Харин та итгэж байна уу?
-Шүүх хуралд надаас гадна өмнө нь Н.Мөнх-Оргилыг өмгөөлж байсан Н.Ганбат өмгөөлөгч оролцсон. Н.Ганбат өмгөөлөгчийн хувьд иймэрхүү шинжилгээнд гаршсан өмгөөлөгч учраас шүүх хуралд оролцуулсан юм. Н.Ганбат өмгөөлөгч ДНК-ийн шинжилгээ худал гарна гэж байхгүй гэдэг юм билээ. Ер нь ийм шинжилгээ 100 хувь магадлалтай байдаг гэсэн.

-Тэгэхээр Н.Мөнх-Оргилын хэрэг үйлдсэн гэдэг нь тодорхой болчихсон юм биш үү?
-Би түрүүн хэлсэн. Хэрэг үйлдэж байгааг нь хэн ч хараагүй. Одоохондоо ийм зүйл дээр тайлбар хийж болохгүй байна.

-Тэгвэл Улаанбаатар хотод хүчиндүүлсэн гэх гурван хохирогчийн талаар юу гэх вэ. Бас л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юу?
-Гурван хохирогчоор таниулах ажиллагаа явуулсан. Энэ бас л маргаантай. Хэрэгт авагдсан баримт хөтлөлт дотор хохирогчид Н.Мөнх-Оргилыг таньсан гэж бичсэнээс биш эргэлзээтэй зүйл олон байдаг юм. Хуулийн хэллэгээр шууд нотлох баримт байдаггүй. Охидыг хүчиндэж байхыг нь нэг ч хүн хараагүй, нотолж чадахгүй байгаа юм.

-Нотлох баримт үлдээхгүйн тулд л охиныг хөнөөчихсөн гэж ойлгодог шүү дээ?
-Зүйл анги нь ч ийм. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд хүний амь насыг хөнөөсөн гэдэг заалттай. Хамгийн гол нь үүнийг нотолж тогтоох хэрэгтэй. Ер нь цаазлагдсаных нь дараа хилсэдсэн гэдгийг нь тогтоож, цагаатгасан тохиолдол бий шүү дээ.

-Улсын Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Яг ямар үндэслэлээр буцаах шийдвэр гарсан юм бол?
-Хаалттай хэрэг учраас үүнд хариулах боломжгүй. Ямар ч байсан дахин нарийн шалгах шаардлагатай зүйл байна гэсэн юм билээ. Дээд шүүхээс буцаасны дараа шалгагдаад ирэхдээ хавтаст хэрэг нь нэмэгдээд ирсэн. Тэгэхээр нэлээд зүйлд нэмэлт ажиллагаа хийсэн байгаа биз дээ.

-Хэдэн хавтаст хэрэг байсан юм?
-Долоо байснаа ес болоод ирчихсэн байна лээ. Бүтэн хоёр хавтаст хэрэг нэмэгдэж ирсэн.

-Н.Мөнх-Оргилыг анх ямар үндэслэлээр сэжиглэж, саатуулсан юм бэ?
-Өнгөрсөн оны тавдугаар сарын гурванд Хөвсгөл аймагт онц ноцтой хэрэг гарсан даруй л цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. 3-21-нийг хүртэл цагдаагиин хараа хяналтад байдаг хүмүүс, өрөө түрээсэлдэг, ганц бие залуус гээд л шалгах шаардлагатай бүх хүнийг шалгасан.

Ер нь энэ бол гүйцэтгэх ажиллагааны нууц. Ингэж шалгаж байгаад маш олон хүнийг сэжигтнээр татсан. Тэдэнд шинжилгээ хийж, Н.Мөнх-Оргилыг татсан байгаа юм.

-Анх хичнээн хүнийг сэжигтнээр татсан юм бэ?
-40 гаруй хүнийг сэжигтнээр татсан байх. Гэхдээ энэ хүмүүсээс бүгдээс нь шинжилгээ аваагүй. Энэ нь бас л эргэлзээ төрүүлэх шалтгаан болж байгаа юм.

-Энэ хэргийг анх Хятадууд үйлдсэн байж магадгүй гэж яригдаж байсан. Сэжигтнүүдийн дунд хятад хүн байсан уу?
-Байхгүй.

-Н.Мөнх-Оргил талийгаачийн гэрийнхнийг таньдаг байсан уу?
-Өмнө нь нэг гудамжинд амьдардаг байсан гэсэн. Гэхдээ хэрэг гарах үед Н.Мөнх-Оргил аймгийн төвд орон сууц түрээсэлж амьдардаг байсан.

-Ганцаараа амьдарч байсан гэдэг бил үү?
-Тийм.

-Эхнэрээсээ салчихсан байсан юм уу?
-Тусдаа л амьдарч байсан гэсэн. Салаагүй байх.

-Н.Мөнх-Оргилыг хэрэг хаана үйлдсэн гэж үздэг вэ?
-Гэрт нь энэ хэрэг болсон гэдэг юм.

-Мэдээж хэрэг үйлдэгдэж байхад талийгаач ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлж дуу чимээ гаргасан байж таарна. Орон сууцанд үйлдсэн юм бол хажуу айлынх нь хүмүүс юм сонсоогүй юм уу?
-Уг нь тийм байх ёстой. Гэтэл хөршүүд нь дуу чимээ сонссон тухай ямар нэгэн зүйл мэдүүлээгүй.

-Талийгаач охиныг яаж хөнөөсөн юм бол?
-Багалзуурдаж хөнөөсөн гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон.

-Талийгаачийн эд зүйл дээр хэрэгтний хурууны хээ зэрэг нотлох баримт олдсов уу?
-Хурууны хээ байгаагүй. Хотод цахилгаан шатнаас хурууны хээ олдсон ч Н.Мөнх-Оргилынхтой таараагүй.

Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (November 11, 2011 4:07:50 am )

    za medhgvi ym da buruu shiidver gargaagvi blgvi dee gehdee ene hvnii amitai holbootoi bolhoor nuhtstai handaa bailgvi dee dahij bitgii l iim hereg minii mongold boloosoi bilee

  • Anonymous (November 11, 2011 4:14:34 am )

    ÓÈÕ-í ãèø¿¿ä ãýìò õýðý㠺俿ëýõäýý ¿éëäýë äýýðýý áàðèãäààã¿é áîë ãýìò õýðýã õèéñýíä òîîöîõã¿é ãýñýí “ã õóóëü ººðñºä人 çîðèóëààä õèé÷èõñýí áàéñàí.Òýðýí øèã ¿éëäýë äýýðýý áàðèãääàã ãýìò õýðýãòýí õýä áàéäàã þì áîëîî.

  • Anonymous (November 11, 2011 5:48:11 am )

    Za medkvmdaa, araich anduuraagvi bxaa

  • Anonymous (November 11, 2011 7:52:11 am )

    хунд харагдахгуй л гэмт хэргээ хийнэ биздээ

  • Anonymous (November 11, 2011 11:08:18 am )

    ee urhan mini buu meddee herev notlogdoogui bol hetsuu l yum bnadaa ee um maanii badmii hum

  • Anonymous (November 11, 2011 1:02:40 pm )

    DNK iin shinjilgeeg xeden jil ongorson xoino ch gesen daxin xiij boldog yum bna lee xervee tsogtsosiig ni chandarlachixaagyi bol tegexeer daxin shingilgeeg xiix xeregtei dee ,byryygyi xynii amidralaar togloj baival bas xetsyy daxij shiljlyylex xeregtei

  • Anonymous (November 12, 2011 9:35:31 am )

    herwee uneheer hiigeegui hergiinhee tuluu hilsdej baigaa bol hetsuul bna… er ni tgd 1 huuhentei untlaa gehed ter ni mungu neheed mungu baihgui uguihgui gewel tsagdaad heleed shorond hataana geed baiwal hetsuu yum daa… ingeed bodhoor alaagui bol huchindseniig hunii amind hurheer yallaad baih hereg bnuu…

  • Anonymous (November 12, 2011 9:39:09 am )

    25 jil ch basl her bargiin huu dawaad irheer yal bish baih daa… uhuulseniig harin{ UHUULJ bai } gej IH ZASAG huulind baisan baihaa

  • Anonymous (November 12, 2011 2:10:51 pm )

    nudend duulaahan saihan zaluu haragdaj bna lee.tiim hereg hiisen gej helehed arai ch gemeer.

  • Anonymous (November 12, 2011 3:31:41 pm )

    ene zaluu iim hereg hiih hun bish bainaa hergiig ni dahij sain shalgaj baij tsaazaar avah heregtei shuuh ene heregiig dahin sain shalgaarai manai shuuh gemgui huniig olon jil shorond suulgasan baidag shuu dee ene zaluug bitgii tsaazlaarai hiigeegui hergiin toloo

  • Anonymous (November 12, 2011 6:00:07 pm )

    100xuvi dnk batlagdaad xoxirogchid n taniad bxad yu yariad bgan mongol uls mongoliin shuux, emneleg shinjeechid yu bolj taarax ve yagad toxuuraxaad bgaan be ogdog tsaatsiig n ogood xorvoogoos zailuulaach naad bosooo oroolongoo

  • Anonymous (November 12, 2011 6:02:50 pm )

    100xuvi dnk batlagdaad xoxirogchid n taniad bxad yu yariad bgan mongol uls mongoliin shuux, emneleg shinjeechid yu bolj taarax ve yagad toxuuraxaad bgaan be ogdog tsaatsiig n ogood xorvoogoos zailuulaach naad bosooo oroolongoo xereg xiideg xun Yamar tsaraitai bdag yum bee

  • Anonymous (November 13, 2011 3:56:59 am )

    Ийм аймшигт хэрэг хийчэхээр залуу биш байна. Хээл хахуулд автагдсан шүүх цагдаа нар ямар шийдвэр гаргах нь ойлгомжтой ш дээ. Бүх дүн шинжилгээ нотлох баримтаа 100% бэлдчихээд цаазаар авах хэрэгтэйшд

  • Anonymous (November 14, 2011 1:20:04 am )

    Hereg todorhoi barimtaar notlogdohgui baisan ch gesen shuugchid havtast hergee negeer nemj engertee tumur zuuhiin tuld shuugchiin dotood itgel unemshil gegcheer borchuudiin huuhduudiig olon arvan jileer yallaj shoron ruu achij l baigaa sh dee.Ene hereg ch gesen adilhan ch yum biluu hen medlee.

  • Anonymous (November 14, 2011 2:37:31 am )

    энэ Мөнх-Оргил чинь Хөвсгөлийн хэрэгт хөдөлбөргүй батлагдчихсан юм ш дээ харин хотод гарсан хэрэг нь бол мэдэхгүй юм. Энэ нөхөр бол яах аргагүй Хөвсгөлийн охинийг хөнөөсөн маньяк мөн. Манай цагдаа, шүүх, шинжээчид тэнэгүүд бишээ. Хэргээ хүлээхгүй байгаад байвал цагаадчихна гэж бодоод байх шиг байгаа юм байх даа хөөрхий

  • Anonymous (November 14, 2011 2:41:50 am )

    энэ Мөнх-Оргил чинь Хөвсгөлийн хэрэгт хөдөлбөргүй батлагдчихсан юм ш дээ харин хотод гарсан хэрэг нь бол мэдэхгүй юм. Энэ нөхөр бол яах аргагүй Хөвсгөлийн охинийг хөнөөсөн маньяк мөн. Манай цагдаа, шүүх, шинжээчид тэнэгүүд бишээ. Хэргээ хүлээхгүй байгаад байвал цагаадчихна гэж бодоод байх шиг байгаа юм байх даа хөөрхий novsh

  • Anonymous (November 14, 2011 2:52:15 am )

    хэрэг бол хийсэн нь хийсэн байхаа манай цагдаа нар бол бас нэг үеэ бодвол сайн болоод байгаа шүү арай ч ингэж том андуурахгуй байлгүй дээ хөөрхий тэр охидууд буран эвээгээсэй

  • Anonymous (November 14, 2011 3:04:04 am )

    хэрэг бол хийсэн нь хийсэн байхаа манай цагдаа нар бол бас нэг үеэ бодвол сайн болоод байгаа шүү арай ч ингэж том андуурахгуй байлгүй дээ хөөрхий тэр охидууд буран ивээгээсэй

  • Anonymous (November 14, 2011 3:04:44 am )

    хэрэг бол хийсэн нь хийсэн байхаа манай цагдаа нар бол бас нэг үеэ бодвол сайн болоод байгаа шүү арай ч ингэж том андуурахгуй байлгүй дээ хөөрхий тэр охидууд бурхан ивээгээсэй дээ

  • Anonymous (November 14, 2011 4:25:47 am )

    Энэ өмгөөлөгч жаахан юмтай байхаа. Харсан хүн байхгүй л гээд байх. Хүн харж байхад тийм хэрэг хийдэг гэж үү.

  • Anonymous (November 18, 2011 3:37:25 pm )

    hiisen ni vnen l gej b,a lee shdee hobsgold tvreeseldeg baishind ni baahan barbi baisan gedegiin b,ale hvvhediig tervvgeeree huurch abaachaa bailgvi tegeed ch dnk ni 100% notlogdtson baihad buruugvi geed gvriigeed hogiin
    amitan be hvn bishee ene

  • Anonymous (November 21, 2012 1:47:36 pm )

    ýíý ìàíúÿêûã õýðýã ¿éëäýæ áàéõûã íü õàðñàí õ¿íòýé áîë íîòëîõ áàðèìòòàé ãýýä áàéãàà þì óó. õîòîä ãàðñàí õýðýã äýýð õîõèðîã÷èä áóþó 10 ãàðàí íàñòàé îõèäóóä òàíüñàí áàéíà òýãýýä áîëîî þì áèø ¿¿. åð íü õýðãèéã á¿ðýí ä¿¿ðýí íîòëîíî ãýæ õýçýý ÷ áàéõã¿é, õóðäõàí öààçûã íü ºã÷ àìðààõ õýðýãòýé.

antalya rent a car