“НАЗУ Констракшн” Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны захиалгаар 60 айлын сууцыг метр квадратыг нь 550 ам.доллараар барьж өгөхөөр ажил авсан юм билээ. Тэгэнгүүтээ муухай Монгол хүний зан гаргахгүй байж яаж чадахав гээд 28 айлын байр нэмж төлөвлөөд зах зээлийн ханшаар зарж, ашиг унагахаар төлөвлөж л дээ. Тэгээд ашгийн буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны авах байрнаас даруй хоёр дахин илүү үнэтэйгээр Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжиж байртай болхол гэсэн залуусын итгэл сэтгэл рүү хутгалдаад эхэлсэн хэрэг. Ингэхийн тулд Орон сууц санхүүжилтийн корпорацитай 2011 оны дөрөвдүгээр сарын 08-ны 2011/06/06 тоот гэрээ байгуулжээ.
Орон сууц санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр “НАЗУ Констракшн”-аас байр авах айлууд квадрат тутмыг нь 1.200.000-1.400.000 төгрөгөөр тохирч гэрээлжээ. Ингээд худалдан авагчын байрны метр квадрат тутмаас хамаарч 16,000,000-30,000,000 төгрөгийн хооронд урьдчилгаа төлбөрөө бэлнээр “НАЗУ Констракшн”-л тушаажээ. Ингэж захиалагч бүрээс захиалга авахдаа “НАЗУ Констракшн”-ийнхан 2011 оны аравдугаар саырн 1-ний өдөр будаг нь ханхалсан шинэ байранд оруулна гэж хошгируулжээ. Өнөөдөр 2013 оны 07 сарын 02 ны өдөр бүтэн хоёр жилийн турш Орон сууц санхүүжилтийн корпорацитай гэрээтэй төрийн албан хаагчид сар бүр зээлийн гэрээний дагуух авсан зээлээ хүүгийн хамт төлсөөр л. Тэгтэл “НАЗУ Констракшн” Засгийн газрынхантай шүүх цагдаа болсон байна. Яагад ч л байсан хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахаас өмнө паартай байшиндаа орох тэмцэл хийхээс аргагүй нь гэж нэгдсэн 28 захиалагчид сураг ажиг гаргаснаараа “Хөнгөн бетон” ХХК-ийн оффист очтол захирал байсан Б.Наранзул нь жирэмсний амралттай гээд сураггүй арилжээ. Түмний мөнгийг түнтийтэл аваад, төрж амаржихаар алга болсон түүний ээж нь Эрдэнэчимэг (дүрс бичлэг
оруулав) гэдэгт захиалагчид учир зүйгээ ярьжээ. Хариуд нь, “НАЗУ Констракшн” 28 (захиалагч)айлын өмнө буруутай ч гэрээны үүргээ биелүүлж чадахгүй гэж хэлээд нэг албан бичиг үйлдэж өгөх ухааны юм яриад алга болох хоорондуур “Манай хашаанд машин ордоггүй…” гэхмэтээр захиалагчдыг хөөх маягийн юм болсон хижээл насны эр заримыг нь “Авлигачин, бялдуучин, долдойчин…” гээд залууханыг нь заамдаж авч хүртэл танхайрдаг байна шүү. Ийн дураараа дургиж, дээрэлхэж доромжилж байгаа нөхөр бол “НАЗУ Констракшн” болон “Хөнгөн бетон” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Баярхүү (дүрс бичлэг оруулав) гэх.
“НАЗУ Констракшн”-ы дээр төр, засаг гэж байна уу та минь ээ? Яасан эрх дархтай нөхөд эрээ цээргүй иргэдийг доромжилж байгааг шийдэж өгнө үү шинэчлэлийн Засгийн газар? Эс тэгвэл “Шууд ардчилал”, “Шинэчлэл” чинь иргэдээ гудамжинд гаргах явдал уу Ерөнхий сайд Н.Алтанхуягаа.
( Үргэлжлэл бий ) Эх сурвалж:Freezone.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 03, 2013 10:22:53 am )
Oo za za aldag ym bna.
-
Nehel hatuu... (July 03, 2013 10:26:29 am )
Odoo teged biyluulj chadahgui gd zahialagchdin ene ih hugatsaand bankind tulsun huug tuluh yumu
-
HMMM (July 03, 2013 10:34:21 am )
DAVARTSAN P I S D A VE AIN SHVVHED UGUCH NAAD LUIVARCHIDAA
-
Anonymous (July 03, 2013 1:10:04 pm )
Ene ajil odoogyn ZG-s umnukh ZG-n ued ekhelsen ajil. Tiimees ter uein ulsuudtai ni khariuts**** tootsokh yostoi bkh. Umnukh ZG-n ulsuud oldokhgui bval odoo ajillaj bgaagaar ni Nyamjav dargatai ni khariuts**** tootsokh kheregtei. manaikhaan khokhirch bolokhgui bgaa khuntei ni khariuta***** khurdan tootsood ugdug gazar ni ugch ***lguulakh kheregtei.
Neekh tseverkhen yum shig suuj bgaa shuu… -
Bair zahialagchid (July 03, 2013 5:04:53 pm )
Mongold ugaasaa l iimsht bie bie-nee davhar gazaand oruulaad , ta nar naad Company-g gazaand oruulaad bgaa gazarluu ni naad NAZU-taigaa niileed dairaach ter shuuh ni bas oligtoi shiideh ch yumuu doo ****uul
-
Luivarchid (July 04, 2013 2:33:30 am )
Aaa Ymar aimaar yumaa odoo hurtel humuus luivardaad baishin barinaa geed yavaad bgag Erdenechimeg, Bayarkhuu 2 oo
uneheer LUIVARCHID SHUU DEE
Zahialga humuus mash haramsaltai bna yaj bairaa olj avnaa -
Zochin (July 04, 2013 10:31:28 am )
Estoi xelex ug algaa yasan muuxai xogiin *****nuud ve? Xumuusiin xaraaliig idej olson mongooroo tegeed jargadag l yum bx daa ene tor zasag odoo xyanalt tavimaar yumaa
-
zochin (July 06, 2013 8:25:41 am )
6 dugaar sariin 21nd delgyyrees gar utas avch yavsan *** tsamtstai /jiremsen hyyhdee daguulsan bysgyi hamt yavsan/emegtei avsan gazartaa butsaaj avchirch ogno yy esvel bichlegee niitiin hyrteel bol****or bna uu hurdan shiideerei
-
Anonymous (July 06, 2013 7:48:44 pm )
БАЯРХҮҮ ГЭХ ЭНЭ ЗАЛЬТАЙ ЭТГЭЭД УРД ЭХНЭРИЙНХЭЭ ХҮҮХДЭД БАЙР МАШИН АЖИЛ ТӨРӨЛ БҮГДИЙ НЬ АВААД ӨГЧДӨГ ЗАЙТАЙ ЭРЭЭ
-
ЗОЧИН (July 06, 2013 7:51:06 pm )
эрдэнэчимэг гээд байгаа чинь баярхүүгийн авгай нь шдээ ************уудаа
-
ЗОЧИН (July 06, 2013 7:53:49 pm )
BAYARHUUGIIN DAGAVAR HUU NI HUDULMURIIN YAMAND AJILDAG YUMAA
-
ЗОЧИН (July 06, 2013 8:03:54 pm )
ЯМАР АЙМААР ЮМ БЭ?САНАА ЗОВСОН ШИНЖГҮЙ, ЭД НАРТ БАЙР Ч ӨГӨХГҮЙ МӨНГИЙ НЬ Ч БУЦААЖ ӨГӨХГҮЙ БАЙХАА ЯАНАА? ЗУРАГТАД ХАНДАХГҮЙ БОЛ ДИЙЛЭХГҮЙ БАЙХАА ЗУРАГТААР Л ТЭМЦСЭН НЬ Л ДЭЭР БАЙХАА ЯГГҮЙ ЗАЛЬТАЙ ТОЛГОЙ ШИНЖТЭЙ ҮНЭН ЯЛАХ БОЛТУГАЙ
-
ЗОЧИН (July 06, 2013 8:05:38 pm )
iim *****nuud ard tumniig tuilduulj bna daa
-
zochin (July 07, 2013 11:20:07 am )
ugaasaa ulaan luivarchinguud tetgeveriin uvgun hugshin 2 dornod aimagt baisan bairaa zaraad hotod irsen yum ter bairniih ni mungiig zeelj avaad odoo boltol uguugui ulaan luivarchid bga yum ternees hoish jil hagas bolj bn uvgun hugshin 2 oroh orontoi bolohiin tuld bas hunees mungu zeeleed bairand orson bolovch huundee daruulaad hetsuu baidaln bn luivarchidaa mungiig ni uguuchee aav eej 2mini hetsuudlee *****nuudaa
-
a (July 09, 2013 10:18:29 am )
sain uchriig ni medehgui bj bitgii *****tetsgee

15 Comments