antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 2, 2013 1 comment

Хэргийн газрын үзлэг хийх, мөр бэхжүүлэх 22 алба хаагч үнэмлэхээ гарджээ

нийтлэсэн Admin

dip-originalХууль сахиулахын их сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Цагдаагийн сургуулийн Шүүхийн шинжилгээний тэнхимд криминалистикийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 45 хоногийн хугацаанд зохион байгуулж дуусан, төгсөгчид мэргэжлийн үнэмлэхээ гардлаа.

Төгсөгчдөд мэргэжлийн диплом гардуулах арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал бөгөөд Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Ц.Гантулга, Цагдаагийн сургуулийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Н.Ганбадрал нар оролцсон.

Криминалистикийн мэргэжилтэн бэлтгэх сургалтад нийт 22 албан хаагч хамрагдсан бөгөөд тэдний хувьд хэргийн газрын үзлэг хийх, мөр бэхжүүлэх чадвар эзэмшсэнээрээ онцлог юм.

Сонсогчид суралцах хугацаандаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд практик дадлага хийсэн бол ХСИС-ийн Шүүхийн шинжилгээний тэнхимд онолын хичээлээ судалжээ.

Мэргэжлийн диплом гардуулах арга хэмжээг нээж Цагдаагийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Н.Ганбадрал үг хэлсэн юм. Тэрээр “Хууль эрх зүйн шинэчлэлийн үед та бүхэн нэн чухал мэргэжил эзэмшлээ. Богино хугацаанд эзэмшсэн мэргэжлээ практикт үргэлжлүүлэн судлах хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа.

Мөн төгсөгчдөд хандаж Хууль сахиулахын их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал бөгөөд Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр үг хэлсэн. Тэрээр “Хууль сахиулахын их сургууль нэртэй болсноос хойш Шүүхийн шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй  анхны сургалт боллоо. Тэр ч утгаараа сургалтын зарим нэг тал дээр анхаарах асуудал байсныг үгүйсгэхгүй. Төгсөгчид онол, практикийн шалгалтаа маш амжилттай өгсөн гэх мэдээллийг би авсан. Та бүхэн хариуцлагатай албан тушаалд томилогдох хүмүүс. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн талаар мэдээлэл ирэхэд хэргийн газарт очиж ажиллахаас цагдаагийн байгууллагын ажил эхэлдэг. Гэмт хэргийн ул мөртэй тулж ажилладаг хүмүүс бол та бүхэн байх болно. Энэ хариуцлагаа ухамсарлаж, мэргэжилдээ өсч дэмжиж ажиллахыг хүсч байна” гэв.

Төгсөгчдийг төлөөлж цагдаагийн ахлах ахлагч П.Чанцалдулам үг хэлэхдээ “Миний хувьд цагдаагийн байгууллагад тасралтгүй 16 жил ажиллаж байна. Шүүх шинжилгээний албанд өөрийн хүсэлтээрээ томилогдсон. Хүсэн хүлээж байсан сургалтаа амжилттай төгсч үнэмлэхээ гардсандаа баяртай байна. Бидэнд энэ мэргэжлийг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулсан ХСИС болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдлага, хичээл заасан эрдэмтэн багш нартаа ангийн хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • mongol hvn (July 02, 2013 11:05:29 am )

    45 honogt mergejilten boldog ym bjee. ajil deer garaad yu hiij chadah ve

antalya rent a car