Хар нөмрөгтэй, гартаа хадуур шиг зүйл барьсан нэгнийг эрлэгийн элч хэмээн нэрийддэгийг санаж байна уу. Тэгвэл тэрхүү эрлэгийн элч нар өнөөдөр цагаан нөмрөг нөмөрч, хадууртай гараа алтан гартай хэмээн цоллуулах болжээ.
Товчхондоо, эмч нар юм л даа. Хүний амийг аврах хүндтэй бас хариуцлагатай үүрэг хүлээсэн тэднийг эрлэгийн элч хэмээсэнд өршөөнө биз. Гэхдээ эдгэрэх гээд очсон нэгнийг хагас үхдэл, хүний сүг болгож байгаа учраас ингэж хэлсэндээ гэмших зүйл алга. Эмч нарын буруугаас болж төрүүлсэн үр нь эхээсээ айж, ээртлээ уйлж байхад энэ зэргийн зүйлд гомдохгүй биз дээ. Угаасаа гомдох ч эрх байхгүй юм чинь.
Эрүүл саруул төрөхөөр очсон нэгнийг өтгөн шингэнээ гэдсээрээ гаргадаг болтол нь явуулчихаад нүдэн балай, чихэн дүлий болгосон тэднийг эмч гэх нь угаас зохисгүй юм. Ёстой л гарыг нь цайлгахгүй бол догширч мэдэх тэдэнд эмч бус эрлэгийн элч гэх нэр нь илүү гоё чимэгтэй ч юм шиг. Тэгээд бас өөрсдийнхөө нэр хүндийг хамгаалахын тулд элдэв бусармаг хэрэг сүвэгчилж явсан нь эрүүл мэндийн салбарыг өдрөөс өдөрт өвчлүүлж байна. Харин үүнтэй холбоотойгоор, ганцхан жишээ дурдахад л хангалттай. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө гарсан хэрэг ч өнөөдөр асуудал эд хөвөрч байгаа учраас жишээ татъя.
Нийслэлийн III амаржих газарт төрөхөөр очсон Э.Хонгорзул гэх эмэгтэй өдгөө өтгөн шингэнээ гэдсээрээ гаргаж, хагас солиорлын байдалтай хоёр жилийг үдэв. Гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байсан тэрбээр кесарево хагалгаагаар төрөх үедээ гэдсэндээ метр гаруй марль (самбай)-тай үлдсэнээс их хэрэг мандсан байдаг. Энэ нь эмч нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалсан гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай мэдээлсэн. Гэсэн ч өнгөрсөн сард Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс (ШЭШХ)-ийн ахлах зэргийн шинжээчид Э.Хонгорзулыг “метр гаруй самбайг залгисан” гэх хачирхалтай дүгнэлтийг үйлдсэн юм. Гэтэл ахлах зэргийн шинжээч эмч нар хуурамч дүгнэлт үйлдэж, эрүүл хүнийг эрэмдэг болгосон үйлдлээ хаацайлж байжээ. Тодруулбал, Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболд гэгчээс “самбай залгисан” гэх дүгнэлтийн талаар байцаалт авч эхэлсэн байна. Мөн тэрбээр Э.Хонгорзулаас гадна арван хүнийг хуурамч дүгнэлтээр хохироосон талаар эх сурвалж өгүүлэв.
Харин тэдний үйлдсэн дүгнэлтэд үндэслэн Э.Хонгорзулын хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргүүлээд байсан юм. Ямартай ч дүгнэлтийг дахин шалгах болсноор Э.Хонгорзул эмэгтэйн хувьд сайн хэрэг. Хэдийгээр тэр хүний муу үзэх гэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаагүй ч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тэрбээр “самбаа залгисан” хэмээн гүжирдүүлэх учиргүй юм. Үнэхээр эрүүл хүний ухаанд багтамгүй дүгнэлтэд хэн итгэх билээ.
Түүний хувьд эрүүл ухаан орох цаг нь хоёр минут байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнд олдож байгаа тэр цаг хугацаанд төрүүлсэн үр, түшигтэй ханиа харах нь хамгийн эрхэм зүйл. Гэсэн ч тэр үнэт цаг хугацаанаасаа хумслан байж “Надад гурван хүүхдээ орхиод, марль залгиж амиа хорлох шалтгаан байхгүй. Ажил, мөнгө гээд дутагдсан зүйл нэг ч байгаагүй. Би сайн ханьтай, одоо ч дэргэд маань үргэлж намайг асарч байна” хэмээн хэлсэн нь асар үнэтэй цэнэтэй гомдол юм шүү.
“NT” © А.ЧИЛҮГЭН
Эх сурвалж: niigmiintoli.mn
Холбоотой мэдээ
-
sambai zalgisan gej bgaa l a l a r t (July 02, 2013 9:34:03 am )
sambai zalgisan gej bgaa l a l a r t chi zalgih geed uz dee har m a l a a erguu p i z d a
-
Anonymous (July 02, 2013 9:38:02 am )
burhan urshuug hurdan eruul mend bolooroi
-
Anonymous (July 02, 2013 11:26:12 am )
ЭЛБЭГДОРЖОО ЧИНИЙ НӨГӨӨ ШУЛРАГ ШҮҮХ ХАА БАЙНА АА АА АА
ЭНЭ ҮҮ ТЭГЭЭД -
ah (July 02, 2013 1:16:00 pm )
ene emnelgiin nuhduudees heden erlegiin elchiig shorond yawuulah heregtei um bna daa hereg ni orood ireheer yal uguud taslaad ugie . Za gaagui dee ta nariig
-
зочин (July 02, 2013 3:06:46 pm )
ямар өрөвдмөөр юм бэ эмнэлэгийн байгуул******** сайн санаат туслах хүмүүс байгаа гэдэгт итгэж байна. бүгдээрээ туслая л даа манайхаааааааааан
-
MONGO00 (July 02, 2013 6:56:13 pm )
ДААНЧ ДЭЭ МОНГОЛ ТӨРӨӨ ГЭЖ ЛУЙВАРЧАН АЛУУРЧАН ХУЛГАЙЧ ХАХУУЛЧ НАРЫН ҮҮР ЮМ ДАА АРД ТҮМЭН ЯААНА ДАА
ИЙМ БАЙВАЛ АНГИЙН ТЭМЦЭЛ НЭГЛ ӨДӨР ГАРНА ЯДУУ АРД ТҮМЭН АМЬ НАСААРААН ДЭНЧЭН ТАВИЖ АЛАЛДАН ТЭМЦЭНЭ ДЭЭ
ЯДУУС АЛДАХ ЗҮҮЛГҮЙ БОЛСОН ХҮМҮҮС ТЭД ОЛОХДОО ЭРХ ЧӨЛӨӨ ЭД ХӨРӨНГӨ АЗ ЖАРГАЛЫГ ОЛНО АРДАХДАА ЮУЧ АЛДАХГҮЙ ЯДУУ
БАЙСАН ЯДУУ ХЭВЭЭРЭЭН ҮЛДЭНЭ АЛДАГХ ЮМ БАЙХГҮЙ
АЛАЛДАН ТЭМЦЭНЭ ЦӨӨЭ ТООНЫ ЛУЙВАРЧАД МОНГОЛЫН БҮХ БАЯЛГЫГ ТӨРИЙН НЭРЭЭР АРД ТҮММНӨӨС БУЛААЖ ХАХАРТАЛАА БАЯЖАН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖОЛОН ЭХ ОРОН ГАЗАР НУТАГЫГ МИНЬ ХАРИЙН ЛУЙВАРЧАН НАРТ ХУДАЛДАН ӨӨРӨСДӨӨН ХАР ОРОНД ОРОД ХАРАШ БОСГОЖ БАЙНА -
GOMDOL (July 02, 2013 7:06:57 pm )
MONGOIIN TUR ILJIRCH,IXES DEEDES NI ARD TVMNEE XAIXARXAA BAIJ,ELBEGEE GUAI NI XUDLAA SHAAJ XOSHGIRUULJ,MUNGUTEI NI XVN ALSAN CH ERX CHULUUTEI,MUNGUGVI NI GEM XIIGEEGVI CH GEMTEN BOLJ MEDEXEER,XOXIROGCH NI BURUUTAN BOLJ,XOXROOGCH NI ZVGEER VLDDEG YAR GEECHIIN ULSAD BID AMIDRAAD B.A AA ZALUUSAA. ENE ULS BAYN YDUUGIIN YLGAAG TUILD NI XVRGEJ,BAYLGAA ARD TVMENDEE BISH AX DVV NARAARAA XUWAAJ IDEX GESEN, GADAADIINXNII GAR XUL BOLSON XEDXEN XULGAICHUUDIIN GART ORCHLOO GEJ VV DEE? MONGOLIIN ZALUUS NEG L UDUR XUDLUX BOLNO.TER TSAGT TA NAR YAJ CH CHADAXGVI BAILGVI DEE LUIWARCHID AA.
-
aka (July 02, 2013 7:48:05 pm )
maral zalgij tugjirel bolj irsen gee bizdee
-
tuya (July 03, 2013 7:30:36 am )
udvallaa chi ene xynd arga xemjee avaa chee yxvel ogtsoruulna shyy mgl chuud
-
zochin (July 03, 2013 8:07:53 am )
ajilaas ni halj arga hemjee avaachee shuuh shinjilgeenii albaniihan yu olj bnaa ene arai dendej bgaa ym bishuu

10 Comments