antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2013 1 comment

БНСУ-д ажиллах иргэдийг өнөөдөрөөс бүртгэж эхэллээ

нийтлэсэн Admin

1938Өнөөдрөөс орон даяар БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэдийн ээлжит бүртгэл эхэлж байна. Тус бүртгэл нь  энэ сарын 1-нээс 4-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.  Монгол Улсаас БНСУ-д гэрээт ажилчнаар ажиллахаар бүртгэлд хамрагдах иргэдэд тодорхой шалгуур заасан байдаг юм байна. Үүнд: 1973 оны наймдугаар сарын 26-наас 1995 оны наймдугаар 25-нд төрсөн байх. Мөн түүнчлэн шүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж байгаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын  Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзасан хариу авч байгаагүй иргэд энэхүү бүртгэлд хамрагдах боломжтой аж. Иргэд бүртгүүлэхээр ирэхдээ гадаад паспорт  /гадаад паспортгүй бол цахим үнэмлэх/-ний хуулбар, эх хувь, 3,5х 4,5 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор  авахуулсан засвар хийлгээгүй цээж зурагхоёр ширхэг, бүртэлийн хураамж 24 ам долларыг Хадгаламж банкны 10210033333 дансанд тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож тушаасан байх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • anu (July 01, 2013 10:25:48 pm )

    omnoh humuusee yavuulaagui baij ahij burtgej mongo ideheen boliochee

antalya rent a car