antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2013 6 comments

Нийслэлчүүд цэмцгэр орчинд наадна

нийтлэсэн Admin
5555Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл бямба гарагт Үндэсний их баяр наадмын бэлтгэл болон тохижилт, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.  Төв цэнгэлдэх хүрээлэн анх 1958 онд ашиглалтад орсон,  12 500  үзэгчийн суудалтай. Энэ жилийн хувьд  шинээр 2000 үзэгчийн суудал нэмж байрлуулахаар болоод байгаа юм.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд  наадмын үйл ажиллагааг сурвалжлах  хэвлэл мэдээллийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулахаар засварын ажил эхэлжээ.  Цэнгэлдэхийн гадна болон дотор талыг бүхэлд нь засаж, шинэчилж байна. Ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна гэж албаныхан танилцууллаа.  Төв цэнгэлдэхийн гадна талд худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг дүүрэг дүүргээр нь  бүсчлэн хувааж, аж ахуйн нэгжүүд өөр өөрийн гэсэн хэв маягаар тухайн орчиндоо тохижлт хийх юм байна.

Шагайн болон сурын харвааны өмнөх талбайг хатуу хучилттай болгож тоос, шороогүй цэмцгэр орчинд наадамлах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн Төв цэнгэлдэх орчим хогийн сав, нийтийн бие засах газрыг хангалттай хэмжээгээр байруулж, оюутан залуустай хамтран  жил бүр зохион байгуулдаг “Цэмцгэр Монгол” наадам үйл ажиллагааг зохион байгуулна гэж холбогдох албаныхан хотын даргад танилцууллаа. Цэнгэлдэхийн төв хаалга дагуу гоёмсог цэцгийн мандлыг байгуулж, дотор, гадна талд зүлэгжүүлэлт хийжээ.

Энэ үеэр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг найруулах Төрийн шагналт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам, энэ жилийн наадмыг  үндэсний язгуур урлагийг дээдэлсэн, монгол бахархалыг төрүүлсэн байдлаар хийхээр төлөвлөж байгаагаа хэлж, наадмын нээлтийн хөтөлбөрөөсөө задаллаа. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр 999 уртын дууч нэгэн зэрэг дуулж, 999 бүжигчин ардын бий биелгээг нутаг нутгийн онцлогоор нь биелэхээр болжээ.

Хүй долоон худагт 50 метр тутамд хогийн сав байрлуулна

Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.  Хүй долоон худгийн  20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн наадаар 5800 автомашины зогсоолыг хийж дуусгах юм байна. Мөн 12,5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрээр эко хавтан тавьж,  тойргийн голд зүлэгжүүлэлт хийн наадмын үзүүлбэр, тоглолтуудыг зохион байгуулах юм. Үйлчилгээний талбайн 50 метр тутамд хогийн сав байрлуулахаас гадна, наадамчин олон, тэр дундаа гадны жуулчдад зориулсан урлагийн тоглолт үзүүлбэрүүдийг түлхүү толилуулахаар бэлтгэж эхэлжээ.

361-ийн гармаас “Хүй долоон худаг” хүртэл 8,5 км автозамын ажил 7 сарын 5 гэхэд дуусах юм байна. Харин 2013 оны нийслэлийн төсвийн тодотголд Хүй долоон худгийн цахилгааны эх үүсвэрийн асуудлыг нэмж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга, Үндэсний баяр наадмын цөм нь Хүй долоон худагт байхаар цаашид төлөвлөн ажиллана, гол хөрөнгө оруулалтууд энд хийгдэх болно гэдгийг онцолж, Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор барих ажлын эхний томоохон бүтээн байгуулалтыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор барих асуудлыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ жил “Монгол Наадам” цогцолбор барих ажил ийнхүү эхэлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Valium (February 19, 2014 12:09:49 am )

    How long does it take for the effects of adderall to wear off?

  • Viagra (February 19, 2014 2:37:34 am )

    What are some good topics to blog about? How do you earn money by blogging?

  • Reviews (February 19, 2014 7:33:10 am )

    You ought to take part in a contest for one of the most useful websites online. I most certainly will highly recommend this web site!

  • Viagra (February 19, 2014 7:58:40 am )

    First, let’s kill off a genuine fabrication: You can not use a reverse cellular phone number lookup for totally free anywhere, anytime.

  • DUI Lawyer (February 19, 2014 10:00:16 am )

    After exploring a number of the blog posts on your blog, I honestly appreciate your technique of writing a blog. I bookmarked it to my bookmark webpage list and will be c****ing back soon. Please c**** out my website as well and let me know *** you feel.

  • Viagra (February 19, 2014 10:55:20 am )

    Excellent post! We will be linking to this particularly great content on our website. Keep up the good writing.

antalya rent a car