antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2013 7 comments

Монгол бүсгүйн дасгалжуулсан баг Их Британийн аварга болжээ

нийтлэсэн Admin

70d90aebfc947d8bigЛондонгийн бүжиг, гимнастикийн академид монгол бүсгүй ахлах дасгалжуулагчаар ажилладаг Б.Хулангийн дөрвөн шавь энэ сарын 21-23-нд болсон уран сайхны гимнастикийн Британийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт дөрвөн алт, найман мөнгө, таван хүрэл медаль хүртэн энэ чансаагаараа Лондонгийн уран сайхны гимнастикийн клубуудыг тэргүүлэх болжээ. Түүгээр ч барахгүй Британийн хэмжээнд энэ тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн клубээр тодорсон байна.

Тэрээр уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч зэрэгтэй. Лондонгийн бүжиг, гимнастикийн академид ажиллаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд түүний бэлтгэсэн гимнастикч хүүхдүүд улсынхаа болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртжээ.

Хулангийн шавь нар өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д болсон тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл хүртэн, тавдугаар сард Италид болсон тэмцээнд шагналт 3, 4, 5 дугаар байруудыг эзэлсэн юм. Богино хугацаанд ийм амжилтад хүртэл нь гимнастикчдаа бэлтгэж чадсан дасгалжуулагчийн ур чадварыг тэмцээнийг зохион байгуулагчид өндрөөр үнэлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • bonne fee (June 28, 2013 9:09:31 pm )

    Yamar mundag potential tend aldagdtsan yavj bna da gej… Buur ih amjilt husey..

  • Иргэн (June 29, 2013 9:13:34 am )

    Монголынхоо нэр алдарыг өндөрт өргөж байгаа Хулан бүсгүй болон түүний шавь нарт баяр хүргэж улам их амжилт хүсье.

  • Сутай (June 29, 2013 9:56:12 am )

    Дэлхийд монголоо гаргасан шигээ одоо монгол хуухдуудээ ******жуулээд огооч. Яагаад тэнд б.гаад бн

  • zzz (June 29, 2013 12:06:57 pm )

    Монголд тэнд байгаа шиг ажиллаж амьдрах нөхцөл ****** гэдгийг бүгд л мэдэж байгаа. дэмжиж туслахгүй байж элдэвээр ****** хэлж, газарт ортол нь доромжлоно.

  • Bulgaa (June 29, 2013 6:20:58 pm )

    Хуландаа баяр хүргэе!!! Улам их амжилт хүсье!

  • aaka (June 30, 2013 1:27:18 pm )

    sonin yumooo tendeee l ajillasan n deer shd end irj yugaa hiih we mongoloos hurdan yawah yumsan

antalya rent a car