antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2013 1 comment

Зуслангийн газрыг 8 сараас үнэгүй өмчлүүлж эхэлнэ

нийтлэсэн Admin

çóñНИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор 2012 оны зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан ажээ. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн зуслангийн бүсийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарсан байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр, иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн 0,7 га хүртэл газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх юм байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар ирэх сарын нэгнээс зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ногоон бүс, ойн сав усны сав бүхий газарт зуслангийн газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэхгүй аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 28, 2013 1:51:30 pm )

    nogoon bus,oin san, usnii savgui zuslan gej baih uu

antalya rent a car