antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2011 Comments are off

Тендерүүд ТОДОРХОЙ ЭЗЭНТЭЙ

нийтлэсэн Admin

НИЙСЛЭЛИЙН ОРЛОГО 31 ТЭРБУМААР НЭМЭГДЭНЭ

Нийслэлийн тэргүүлэгчдийн өнөөдөр болох ээлжит VII хурлаар Улаанбаатар хотын энэ оны төсвийн тодотголыг батална. Өнгөрсөн онд баталсан нийслэлийн ИТХ-ын тогтоолд хотын төсвийн нийт орлого 151 тэрбум 318 сая төгрөг, нийт зарлага 133 тэрбум 342 сая 795 мянган төгрөг байхын зэрэгцээ, улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн төсвийн орлого 132 тэрбум 282 сая төгрөг болж, төлөвлөгөөгөө 132 хувиар давуулан биелүүлжээ. Харин тодотголоор хотын төсвийн нийт орлого 182 тэрбум 423 саяыг давж, зарлага 175 тэрбум 579 сая гаруй төгрөг болж нэмэгдэх аж. Хотын төсвийн 90 гаруй хувь нь татварын орлогоос бүрдэнэ. Эндээс хамгийн их хөрөнгө төвлөрүүлэх татвар нь цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар бөгөөд эндээс 136 тэрбум төгрөг төвлөрөхөөр төсвийн тодотголд тусгажээ. Харин татварын бус болон өмч хувьчлалаар тус бүр тэрбум гаруй төгрөг орох аж. Ийнхүү орлого нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт 30 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт 108 тэрбумыг зарцуулна.

Нийслэлийн есөн дүүргийн тав нь буюу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй нийт 12 тэрбум 822 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүргээ хүлээнэ. Харин Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн авдаг санхүүгийн дэмжлэгт өөрчлөлт орохгүй. Тодруулбал, эдгээр дүүрэг дөрвөн тэрбум 59 сая төгрөг авч зарцуулна.

АГААРЫГ БОХИРДОЛТОЙ ТЭРБУМААР ТЭМЦЭНЭ

2011 оны нийслэлийн төсвийн тодотгосон дүнгээр 29.8 тэрбумыг агаарыг бохирдлыг бууруулах, хот байгуулалтад зарцуулна. Үүний 8.3 тэрбумаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд айл өрхийг түр суурьшуулах 300 айлын орон сууц барих бол долдугаар хорооллын дэд бүтцийн шугам сүлжээний трасст орсон болон эхний ээлжинд орон сууц барих талбайд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх зардалд 20 тэрбумыг зарлагдана. Мөн барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэлтээр нь паспортжуулж, мэдээллийн санд бүртгэхэд 200 сая төгрөг, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэг тэрбум зарцуулахаар төлөвлөжээ. Энд бас нэг зарцуулах хөрөнгийн арга хэмжээний нэр бичигджээ. Тодруулбал, Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжихэд 300 сая төгрөг зарцуулахаар оруулсан байна.

НОХОЙН ХОНШООР ТАВАН МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

ИТХ-ын тэргүүлэгчдийн уржигдрын хурлаар тодотголыг хэлэлцэж, багагүй маргаан хардлага гарчээ. Тухайлбал, төлөөлөгч Д.Нямхүү хэвлэл мэдээллийн зардалд 348 сая төгрөг тусгасныг удахгүй болох гэж буй орон нутгийн сонгуулийн пиараа хийх мөнгөө оруулж ирлээ хэмээн харджээ. Харин төслийг танилцуулагчдын зүгээс “Хийж буй ажил, хийх ажлаа сурталчлан таниулах үүднээс сонин, сэтгүүл хэвлэх зардал багтсан байгаа. Хардаад байх хэрэггүй, танай манай нам гэхгүйгээр сурталчилгаа хийгдэнэ” гэх зэргээр хариу өгчээ. Түүнчлэн жил бүр хот тохижилтод тэнэмэл, зэрлэг нохой, муур устгахад зориулж багагүй мөнгө тусгадаг хэдий ч тоо толгой нь буурдаггүйг шүүмжилжээ. Нийслэлийн төсвөөс жил бүр 120-300 сая төгрөгийг нохой, муурын устгалд төсөвлөдөг байна. Үүнийг хот тохижилт анчидтай гэрээ байгуулан хийдэг. Ингэхдээ нэг нохойн хоншоорыг таван мянган төгрөгөөр үнэлж авдаг. Уг нь хот тохижилтынхон нохой устгасны баталгаа болох хоншоорыг нь шатааж устгадах үүрэг хүлээдэг. Харин тэд шатааж устгалгүй, хоншоороо дахин худалдаж аваад байдаг юм биш үү. Төсөвт тусгаж байгаа мөнгийг харвал хот нэг ч нохой, муургүй болохоор байгааг гэх хардлагатай төлөөлөгч байжээ.

ТӨСВӨӨС ХУВЬ ХҮРТДЭГ ХУВЬЧЛАГДСАН ХЭВЛЭЛҮҮД

Хэдийгээр нийслэлийн төсөвт хэвлэл мэдээллийн зардалд 348 сая төгрөг, нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг олон нийтэд сурталчлахад 500 сая төгрөг тус тус орсон хэдий ч хотын төсвөөс хувь хүртэх хэвлэл мэдээллийн байгууллагууд цөөнгүй. 2011 оны батлагдсан төсвөөр Улаанбаатар телевиз 40 сая, Улаанбаатар радио 25 сая, Улаанбаатар сонины газар 30 сая төгрөг авна. Хэдийгээр эдгээр байгууллагууд хувьчлагдсан хэдий ч хотын хөрөнгийг ийнхүү хороож өгнө. Харин эдгээрээс Улаанбаатар сонин тодотголоор найман сая төгрөг авч, санхүүгээ арвижуулна. Үүний зэрэгцээ өнгөрөгч наймдугаар сард хэвлэлүүдээр гарч байсан нэг асуудалд тодотголд тодорхой оржээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү захирамжийн дагуу 493 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дансанд шилжүүлснээ мэдэгдэж, энэхүү мөнгийг төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг наймдугаар сарын сүүлчээр үүрэгдсэн байдаг. Төсвөөс гарч одсон эл хөрөнгө нийслэлийн тодотголын “Нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр” нэрийн дор “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилгад оруулсан хөрөнгө оруулалтын буцаан олголт” гэсэн тайлбартайгаар тусгагджээ.

ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУВААНА

2011 онд нийслэлээс автозам, гүүр тавих, засах, гоёж гоодох ажилд 18 тэрбум гаруй төгрөг туссан байна. Эрх мэдэл бүхий эрхэм эдгээр замын тендерийг нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлж буй МАН, АН-ын ар өврийн компаниудад 40:60 харьцаатайгаар өгөх талаар дуулгажээ. Тиймээс тендер шалгаруулагчид үүрэг даалгаврыг дуулгавартайгаар биелүүлэхээс өөр аргагүйд хүрсэн талаар эх сурвалж өгүүлэв. Ер нь энэ мэтчилэн хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлд хэрэгжих бүх тендер тодорхой эзэнтэй болж байгаа аж.

ХОТ ТОХИЖИЛТЫН ПАРК ШИНЭЧЛЭГДЭНЭ

2011 оны төсөвт Хот нийтийн аж ахуйн тохижилт, үйлчилгээний зардалд 3.6 тэрбум төгрөг туссан. Үүн дээр нэмж, хот тохижилтын автомашины парк шинэчлэлтэд 7.7 тэрбумыг зориулахаар болжээ. Эл хөрөнгөөр 163 ширхэг машин, зам цэвэрлэх, угаах сорох зориулалттай хоёр машинтай болно. Тендер нь хугацаандаа зарлагдаж, машин хүрээд ирчихвэл нийслэлийн шороог бага ч атугай цэвэрлэдэг болох нь. Мөн төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн 23 цогцолбор барилга 2011-2012 онд сүндэрлэхээр болжээ. Үүнд зарцуулах хөрөнгөөс 2.4 тэрбум нь тодотголд тусчээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛ ТАЙМС СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car