10:00 цагаас Улаанбаатар хотын гаалийн газрын 7 давхарт “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд Монгол Улсын хил дээр хураагдсан соёлын үнэт зүйлс, олдворууд тавигдах бөгөөд ГЕГ, ТӨХ, ССАЖЯ санамж бичиг үзэглэнэ.
09:00 цагаас Уул уурхайн сайд Газрын тосны тухай хуулийг өргөн барина.
9:00-11:00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын асуудлаар Даатгалын компаниудтай уулзалт зохион байгуулна. Тус уулзалтаар хурдан морь унаач хүүхдэд ээлтэй хэлбэрээр ослын даатгалын хэлбэрийг өргөжүүлэх хөгжүүлэх, түүний шимтгэл хураамж, нөхөн олговорын хариуцлагыг нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэнэ. Уулзалт “Пума Империал” зочид буудалд болно.
11:00 цагаас Нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй өгнө. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын уулзалтын танхимд болно.
10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журам, нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. НЗДТГ-ын А танхимд 10 цагаас хуралдана.
18:00 цагаас Зураач Түвшин Blue Moon арт галлерейд ” Эрхэмсэг ” уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээнэ.
11:00 цагаас Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд “Мэргэжил, ур чадвар миний амжилт” сэдвийн хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ
ЮНЕСКО, ҮСХ, ССАЖЯ, СУИС-иас хамтран хэрэгжүүлж буй “Монголын соёлын статистикийн хүрээ: соёлын үйлдвэрлэлийн дүр зургийг тодруулах нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-гийн статистикийн хүрээлэнгийн соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Жосе Пессоа ирж 2013-06-24-28 өдрүүдэд СУИС-д сургалт семинарыг зохион байгуулж байна.
12:00 цагаас Үйлдвэр , хөдөө аж ахуйн яаманд цаг үеийн чухал асуудлаар хэвлэлийн бага хуралтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Hi Guess the Food (September 08, 2013 1:10:11 am )
219552 962220An interesting discussion is price comment. I think that you must write extra on this topic, it might not be a taboo subject but usually individuals are not enough to talk on such topics. To the next. Cheers 913152
-
IT partner (September 10, 2013 6:29:58 pm )
434583 167232Hey, are you having issues together with your hosting? I required to refresh the page about million times to get the page to load. Just saying 342066
2 Comments