Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу хэвийн явагдаж байгаа. Тэгвэл гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг СЕХ-нд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрийн 22 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолох юм. Хуульд зааснаар сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу өнөөдрийн 00.00 цагт дуусах юм. Харин нэр дэвшигч сонгогчдод тараасан нийт сурталчилгааны материлаас тус бүр нэгийг санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлж бүртгүүлэх ёстой. Маргааш сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах бөгөөд энэ нь 09-20.00 цагийн хооронд болно.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
TENGER (June 25, 2013 12:56:13 am )
TENGER HUCHTEI!!!! TENGERIIN HUULI MASH HATUU!!!! HUULI ZORCHVOL ORSHOOL BAIHGUI!!!! TS.ELBEGDORJ N.ALTANHUYAG NI OWOG DEEDESIINHEE ITGELIIG ALDSAN, MONGOL ULSIIN HUULIIG ZORCHSON, ARD TUMENDEE AMLASAN AMLALTUUDAA HIIJ CHADAAGUI UCHIR TENGER ETSEG ELBEGDORJ ALTANHUYAGIIG MASH HATUU SHUUNE!!!! TEDNII UDAM *-UEDEE TENGERIIN GESGEEL HURTENE!!!!
1 Comment