antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2013 Comments are off

Улаанбаатар хотын гудамжийг LED гэрэлтүүлгээр чимлээ

нийтлэсэн Admin

99999Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж байна. 2013 оны 6 дугаар сарын 22-ны 22:00 цагт Сүхбаатарын талбайд хотын шинэ гэрэлтүүлгийг нэгэн зэрэг асаах ёслол боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, оролцсон юм.
Сүхбаатарын талбайн эргэн тойрон болон Төрийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, зэрэг барилгын гадна талд орчин үеийн шинэ технологи бүхий гэрлүүдийг суурилуулсан бөгөөд эдгээр гэрэлтүүлэг нь цахилгааныг 70 хувь хэмнэдэг гэж гүйцэтгэгч компаниас хэллээ. Гэрэлтүүлгийг байрлуулахдаа тухайн барилгын архитектур, загварт тохируулан хийсэн байна. Сүхбаатарын талбайд хотын шинэ гэрэлтүүлгийг үзэхээр ирсэн иргэд, хотын гудамж орчин үеийн шинэ гэрлээр өнгө нэмж байгаад баяртай байгаагаагаа илэрхийлж байлаа. Наадмаас өмнө Монголын хүүхдийн ордон, Үндэсний түүхийн музей зэрэг хотын төвийн барилга, гудамжийг бүхэлд нь LED гэрлээр чимэж дуусах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car