antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2013 Comments are off

Худалдааны төвүүд лхагва гаригт амарна

нийтлэсэн Admin

22222“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ.

Захирамжаар, сонгуулийн санал өвөх өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хүнс, барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 26-нд амрах юм. Захирамжид мөн сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car