antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2013 30 comments

Б.Лхагвасүрэн: Б.Бат-Эрдэнэ бол амьдралд хатаагдсан, шаргаагдсан, эх газрын татах хүчинд ямагт ойр байдаг хүн

нийтлэсэн Admin

180c2c1c195b9356bigМонгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн

-Та сайхан зусаж байна уу, уран бүтээлийн олз омог ихтэй л биз дээ?

-Сайхан зусаж байна аа. Би ч уран бүтээлээс өөр хийх юмгүй хүн шүү дээ. Тийм болохоор юмаа нухаж л сууна. Бодлоо нухаж, тархиа эвхэж суух юм даа. Гурав, дөрвөн жүжиг бичлээ. Нэг кино зохиол бичлээ. Шүлэг, дуулийн нэг номоо хэвлэлд шилжүүллээ. Наадмын өмнө гаргах санаатай байна. Хаширлаад юм хийхэд хэцүү болжээ. Он цагаас айх юм, амьддаа үхэхээс айх юм. Ухаан нь муу юм хийхээс айх юм гэсэн үг шүү дээ.

-Наадам гэснээс энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?

-Би ч бөхийг гэрээсээ хардаг хүн дээ. Шинэ цолтон олонтой, аваргатай наадам болох болов уу. Гэхдээ энэ жилийн наадам, сонгуулийн сүүл дарж буй наадам. Тэгэхээр сонгууль ямар янзтай болохоос наадмын хийморь их шалтгаална. Нээх хүнээсээ эхлээд түрүүлэх хүнээ хүртэл.

-Сонгууль ч бас л наадам юм даа?

-Сонгууль наадам биш том шоглоом. Өөрөөр хэлбэл тоглоом биш гэсэн үг. Би сонгуулиас юу ойлгов гэвэл сонгуулийн үед уран бүтээлч хүн юу ч хийх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Юм л хийвэл сонгуулийн юм хийж байна гэж ойлгох юмаа. Энэ явдал зөвхөн уран бүтээлд ч биш бололтой. Тэгэхээр сонгууль бол хөгжил зогсох цаг юм байна. Сонгуулийн үеийн утга учиргүй дуулиан, гүтгэлэг, мэлзээ, гоё харагдах гэж жиргэх, нэг рүүгээ ичгүүргүй дайрах зэргээс залхах юм.

-Та нэр дэвшигчдийн сурталчилгааг хэлээд байна уу?

-Сонгуулийн үед бусдын санаа бодолд ятгаж оролцох, бодолд нь засвар хийх гэж дуугардаггүй юм. Харин “Миний бодол ийм байна. Та юу бодож байна” гэсэн асуултыг сонгуулийн сурталчилгаа гэдэг. Монголчууд хүнийг шинжиж чаддаг ард түмэн. Хэнийг сонгох вэ гэдгээ сэтгэлдээ сонгочихсон байдаг. Тэрийг нь сатааруулж үймүүлэх, хуйвалдан гүтгэх, худалдаж авах мэт нь зүй зохистой зүйл биш. Эрх чөлөөг өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Монголын түүхэнд өрсөлдөгчөө муу хэлсэн зүйл ер байхгүй. Харин өрсөлдөгчөө билүү, намайг ирлэгч гэж үздэг. Энэ сайхан уламжлалт чанар мартагдахуйд шингэсэн байна. Хоёр хүн явж байгаад би энэнээс илүү гэж хэлэх их ичгүүртэй. Учир нь тэр хоёр хүнийг бусад хүмүүс өөрсдөөс нь илүү мэдэж байдаг. Монголчуудын хүн таних ухаан дэлхийд их дээгүүр орно гэж би боддог.

-Та гол хоёр нэр дэвшигчийн тухай санаагаа хэлж болох уу?

-Би Монгол Улсад бүхий л талаараа танигдсан нэг хүний тухай ярих гэж байна. Б.Бат-Эрдэнэ бол байгаа нь л энэ. Зарим хүмүүс гаднаа тогос шиг гоё мөртлөө, дотор цээжиндээ адын сармагчин мэт амьдардаг. Тийм хүний гадаад байдал, дотоод чанар хоёр нь ямагт өөрийгөө булаацалдаж байдаг. Ийм тааруухан хүмүүсийг үл тоох эрх бидэнд бий. Ийм хүмүүс бол оюуны шүүрээр гоожсон хүмүүс л дээ. Харин Б.Бат-Эрдэнэ бол амьдралд хатаагдсан, шаргаагдсан, эх газрын татах хүчинд ямагт ойр байдаг хүн. Энгийнээр бол ардын амьдралаас тасраагүй гэсэн үг. Ийм хүний төлөө монголчууд хайраа харамладаггүй.

-Б.Бат-Эрдэнэ аваргыг зүгээр л нэг бөх гэх юм. Тэгсэн мөртлөө түүнээс доогуур бөхчүүдийг сурталчилгаандаа хэрэглэх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бөхчүүдийг хүн бие нь барилддаг гэж боддог бололтой. Тархи нь бас барилддагийг мэдэхгүй, мэдсэн ч үгүйсгэдэг болчихож. Энэ бол дэндүү гэнэн ойлголт юм. Ерөнхийлөгчид дэвшсэн бөхийг муучлах мөртлөө бөхчүүдээр нэр нүүрээ хийж яваа нь өөрөө өөртэйгээ зөрчилдсөн, ер нь л арга ядсан явдал даа. Дэлхий ертөнцийг аварч буй зүйл бол хөдөлгөөн. Түүний хэм хэмнэл ямагт эргэх хүч.

-Ардчилал гэж юу вэ?

-Ардчиллыг хүн төрөлхтөн зохиосон. Балар эрт цагт агнасан гөрөөсөө хуваахаас ардчилал эхэлсэн. Ямар ч оронд ардчиллыг бүтээгч, зохиогч гэж байдаггүй. Ардчиллыг хүн төрөлхтөн өөрсдөө зохиосон. Зохиогч нь хүн төрөлхтөн. Төгөлдөржсөн ардчилал хэрцгий биш, түрэмгий бус, бодох нь урдаа, энэрэнгүй зөөлөн, ёс суртахуунтай, хуулийн хүрээнд цэцэглэсэн ардчиллыг бид хүлээж байгаа юм. Ардчилал хүн бүрт зохиж байх ёстой. Ялгагдсан хэсэг хүмүүст ардчилал зориулагддаггүй. Ертөнцийн хүн төрөлхтний хязгааргүй эрх чөлөө бол хатуу хэмжүүртэй байдаг. Тэгж байж эрх чөлөөг бүтэн эдэлж чадна. Ийм л ардчиллыг бид хүлээж байна. Ерөнхийлөгчийг бэлгэдэл гэж ярьдаг. Нэг хүнээс төр шалтгаалдаггүй гэж ярьдаг. Энэ бол үгүй юм. Нэг бие хүн гэдэг бол төрийн үндэс, нэг хүнээс төр эхэлнэ гэсэн үг. Хүн болгон төр мөн юм. Тэдний оюун ухаан, бодсон санасныг худалдан авах бэнчин хэнд ч байхгүй. Б.Бат-Эрдэнийг би дэмжиж байгаа. Бага залуугаас нь мэдэхийн хувьд. Яагаад дэмжиж байна гэвэл монголчуудын ихэнх нь надтай санал нэг байгаа. Энэ үгэндээ би итгэж байна. Монголчууд зөн совиндоо итгэж явсан болохоос амнаас чихэнд ирсэн яриа, аливаа нэг гүтгэлэг, доромжлолыг тоодоггүй хүмүүс. Түүний цаана байгаа үнэнийг харж, уурхай ухах мэт төнхөж байж мэддэг ард түмэн. Монголчууд өөрийн бодсон бодолдоо үнэнчээрээ гаргууд хүмүүс. Тэр зангаа л энэ сонгуульд хэрэглээсэй билээ гэж бодох юм. Шинэ гаргаж буй номондоо цэц үг, онч үг (афоризм), лан үг гэх мэт нэрлэж буй хэдэн юм оруулж буй. Нэгийг нь хэлье. “Төрийн дээр хүн, тэнгэр хоёр байдаг”. Нам байдаггүй байх нь. Оюун санаа үзэл бодлын өөрчлөлт, аж байдлын их зөрөөтэй энэ он цагт танайх манайх гэдэг үгийг халмаар санагдах юм. Аль нь харь гаригаас ирсэн юм, аль нь энэ эх газраа төрсөн юм бэ? Танайх, манайх гэдэг үгийг сонсоход огиудас хүрэх юм. Сонгосон, сонгогдсон аль аль нь монгол. Өөрийнхөө санасан бодсоноо тэнгэрийн таалалд нийцүүлж, хүчирхэг Монгол Улсыг хөгжүүлэхэд нэг хүний санаа бодол хүртэл маш том орон зай эзэлдгийг санах хэрэгтэй. Мөрөөрөө сайхан эр хүн, бие ухаан жагссан Б.Бат-Эрдэнийг минь ард түмний хайр хүндэтгэл өршөөж, Төрийн тэргүүнээрээ сонгох болтугай. Төр гэдэг хоосон чанар. Төрийн түшээ гэдэг мөн чанар юм шүү. Монголыг минь мөнх хөх тэнгэр өршөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (June 24, 2013 10:40:14 am )

    Юу хэлэх гээд байгаа зөнөг юм бол доо.Нээх худлаа ********ан үг холбоод л хэнд хэрэгтэй юм.

  • aa (June 24, 2013 10:40:39 am )

    you chi uuruul songo heniig doromjlood baigaan be bat erdene l gan

  • З очин (June 24, 2013 10:42:56 am )

    АВАРГЫГАА ДЭМЖИНЭЭ,АРД ТҮМЭН УХААНТАЙ ХЭНЭЭР Ч ЗААЛГАХГҮЙ ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ ЧАДВАР МОНГОЛ ХҮНД БИЙ

    • CHI TENEG (June 24, 2013 11:06:21 am )

      TIIM SHUU 14TERBUMAAR KAZINODOOD TOROO UDIRDAY!

  • Anonymous (June 24, 2013 10:51:01 am )

    Ene owgon yahnaw de

  • CHI TENEG (June 24, 2013 10:57:11 am )

    HARIN TIIM BN LEE KAZINOGIIN SANDALD IH OIRHON HUN SANAGDSAN

  • munkh (June 24, 2013 11:05:21 am )

    Saihan l helsen bna. Lkhagvasuren guai huniig es tanij hen tanihav. Avargaa demjinee. Mongoliin hoimort hiimoritoi shudarga er hun baig.

    • CHI BUU SANDAR (June 24, 2013 11:08:56 am )

      HULGAICH HUN HULGAICHAA KAZINOCH KAZINOCHOO DEMJNEE GJ!UNEN L YUM ERUUGIIN ELEMENTUUDEE ODOO BOLIYO TEHUU?

  • Anonymous (June 24, 2013 11:09:34 am )

    Teneg dolignuur zunug uvgon.

  • Tegshee (June 24, 2013 11:13:07 am )

    Tiim ee Bat-Erdene avarga bol ard tumenteigee oirhon baih, harin Elbegdorj erunhiilugch bol ard tumniihee sain saihnii tuluu, eh orniihoo hugjliin tuluu tuushtai yavdag hun gedgiig buh Mongolchuud medne. Mongol Ulsiin Tuluu Zutgey.

    • CHI BUU SANDAR (June 24, 2013 11:19:11 am )

      ASUUDAL OVGOND BGAAIN BISHEE IIMERHUU HOTSROGDSON ZOHIOLCHID ULSIIG HORLODOG YUM! TED YU BICHIH GEED BGAAGAA CH SAIN MEDEHGUI L BOLOOD BN DAA! BAIGALIAS ZAYASAN MOR HOLBODOG UHAANIIG ULSTOR LUU HUTGAVAL TEGEED L ZAVHAI HUUHEN BOLIISDEE!

  • зочин (June 24, 2013 11:13:28 am )

    Элбэгээг дэмжсэн бол ухаант найрагч ,аваргыг дэмжсэн болохлоор зоног овгон болчих юм бна л даа,,,Элбэгээ бохийг ******лчихаад бох дагуулж яваад л,нэг намаас торийн гурван ондорлогт бна аюул боллоо гээд бсан оор дээр нь ирэхлээр тулгын гурван чулуу гэсэн юм яриад явах юм,Энхбаяртай орсолдож бхдаа дээлийн шинэ нь хуний хуучин нь гэж хэлээгуй мортлоо одоо нэг иймэрхуу юм яриад явах юм ,,хэлсэн ярьсан аа мартаад,.урд хойно нь оруулаад элий балай юм шиг л байх юм,жудагаар бол тааруу л даа Элбэгээ,,,Охиноо ****** хунд огчихоод орхичихно гэж бгаа,,

  • HUVILGAAN---DEEDES (June 24, 2013 11:31:23 am )

    MONGOL ULS TSAASHDAA NEG NAMTAI HAANT TOR ULSTAI GUREN BOLNO. HAAN TOR ULSIIG ZAHIRAN JOLOODOJ, MONGOLIIN HAANT GUREN AGUU OWOG DEEDESIIN ZAASAN ZAMAAR ZAMNAH BOLNO. MONGOLIIN ODOOGIIN TORIIG TSAASHDAA AGUU OWOG DEEDES MAANI JOLOODOH BOLNO. MONGOLCHUUD EZEN BOGD CHINGES HAANII OLGII NUTAG ODOOGIIN HENTII NUTAGIIN HUU BAT-ERDENIIG SONGOVOL MONGOLIIN TOR ULS, MONGOLIIN ARD TUMEN,MONGOLIIN IREEDUI UR HOICH BOLSON HUUHDUUD MIN SAIHAN AMIDARCH TOR ULS MAANI MANDAN HOGJINO GEJ DEED TENGEREES MONGOLCHUUDIIN OWOG DEEDES AILDAJ BAIGAAG ORGON TUMENDEE SONORDUULJ BAINA……..

  • sss (June 24, 2013 1:17:52 pm )

    demjij baina

  • Бишрэгч (June 24, 2013 1:37:58 pm )

    Энэ ертөнцөд хүн ухаантай төрөх их хэцүү тэнэг төрөх амар боловч бүр төвөгтэй.Дээр тэнэг өвгөн гэж бичсэн нөхөд төвөгтэй л хүмүүс юмдаа гэсэн бодол орж ирлээ.Б.Лхагвасүрэн гуай цаг хугцаанаас түрүүлсэн хүн ийм хүнтэй уулзаж 5минут ярьж суухсан гэж боддог нэг байхад өмхий шүлсээ үсчүүлдэг зузаан духтангууд олон гэж бодохгүй байна Б.Лхагвасүрэн гуай тантай олон бүр бүх Монголчуудын **% санал нэг байж мэднэ.Жирийн иргэд бидэнд таний үг хүлээсэн үг байлаа Танд баяраллаа АН-н гишүүд гэж сайхан бүхэнрүү хар хөө цацсан хүмүүс байдаг юм даа

  • sainjaal (June 24, 2013 1:40:13 pm )

    saihan dongodohoos oor yu hiisen gej Elbegeeg demjih ged baiga yum be? hiisen yumgui hunii hiisniig ooroo hiisen yum shig ichih ch ugui dongodoj b.dag. Ene garch chadahgui bol shud shoron u, tsagaach uu 1 ni l boloh b.hda

  • зочин (June 24, 2013 2:28:59 pm )

    ЗӨВ ХЭЛЖЭЭ. ӨВГӨДИЙН ҮГ АЛТ ШҮҮ. ЭНЭ ИХ БИЧГИЙН ХҮНД ДОТОР ХҮНЭЭС ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ Л ГЭЖ БОДОГДЛОО. ЭНЭ СОНГОЛТ МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ИХ ЗҮЙЛИЙН ЭХЛЭЛИЙГ ТАВИХ НЬ ГАРЦААГҮЙ БОЛОВ УУ ГЭЖ БОДОГДЛОО.

  • Anonymous (June 24, 2013 2:51:31 pm )

    Энэ ухны үгийг хэн сонсох юм бэ.дүрдээ орсон ********оо наадах мал чин гарч харагдаач.

  • irgen (June 24, 2013 2:58:46 pm )

    ush lxabga ax mun taniig bolobsorson xvn gej ougoson chun byryy zunusun bauna,ygaasaa ta yadyy doroud myy xanddag zang medex ym bauna za za ………..tanuug oulgoloo……………………………….tand amjilt xvse,

  • зочин (June 24, 2013 3:21:06 pm )

    энэ сэтгэгдэл бичсэн нөхөр нийгэм орчиндоо байр сууриа эзэлж чадаагүй чадваргүй амьтан байна. Монгол улс ийм агуу хүмүүсийн үзэл бодол дээр тогтдог юм за юу.

  • Сонгогч (June 24, 2013 3:35:34 pm )

    Би Батэрдэнэ аваргыг ****** хүн гэж мэдэхгүй, сайн хүн ч гэж мэдэхгүй харин УИХ-ын гишүүн, сайн бөх гэдгийг л мэднэ тиймээс тэр миний ерөнхийлөгчөөр сонгох сонголт биш. Элбэгдоржийг хүнийх нь хувьд сайн ******г нь бас сайн мэдэхгүйч хэлсэнийг нь сонсдог, хийснийг нь харсан тийм учир тэр миний ерөнхийлөгч сонгох сонголт.

  • ҮГ (June 24, 2013 3:42:17 pm )

    Ухаалаг зохиолч Лхавгасүрэн гуай та уул нь их холыг хардагсан яачих нь энэ вэ???? Бат-эрдэнэ бяртай сайн бөх энэнд хэн ч маргахгүй харин сайн улс төрч биш будааны хүүхэд

  • зочин (June 24, 2013 4:01:49 pm )

    эрх мэдэл,риогийн монгоний хучээр Оюу толгойн гэрээг хэнийг еронхийлогч бхад хийгдсэн бэ гэдэг нь дарагдаад онгорох юм шиг бна..,гэхдээ мартагдахгуй хэзээ нэгэн цагт Элбэгээгээс асуух цаг гарцаагуй ирнэ..,

  • HMMM (June 24, 2013 4:06:24 pm )

    ENE UVGUN CHIN ZUNUCHIJ YU YARIJ BAIGAAGAA MEDEHJ BAIGAAN BOLUU? MONGOLIIN SOR BOLOSN HUMUUS BUGDEEREE L ELBEGEEEG DEMJIJ BAIHAD UURIIGUU L HEN BE GEDGEE HELEED BNA DAA. UCHUUHEN SETGELTEI HUN YUM BNA DAA.

  • soko (June 24, 2013 5:18:21 pm )

    zub yn yrisan baina Lhagbasvren guaid bayarlala abargad amjilt hvsie demjine e

  • soko (June 24, 2013 5:20:07 pm )

    hoshigruuldag erunhiilegcheer yah um be abargad amjilt

  • ИРГЭН (June 24, 2013 5:33:40 pm )

    зөнөсөн өвгөн шүү дээ энэ шиг болчихгүй юмсан

  • xarz (June 24, 2013 7:22:42 pm )

    lhagbasuren guai sain yruu nairagch zohiolch monoos mon.margahgui. baterdene sain boh monuu mon. bas l margahgui. elbegdorj sain ulstorchuu mon. bas l hen ch margahguil bolovuu.odoonii ene sogolt chini uls toriin ter tusmaa eronhiilo****in songuuli. bi bol elbegdorjiig songono. humuusiig ynz bureer muu heleed yahabdee. oorsdiinhee l songoltiig hiigeechdee.

  • ganbaa (June 24, 2013 7:27:33 pm )

    Их зохиолч маань ард тумендээ маш сайхан мессеж илгээжээ. Тандаа баярлалаа. Одоо торийн дээр нам, тэнгэр хоер л байгаа учраас болж бутдэг юм угуй болчихоод байнадаа. Уунийг зов болгочих чадвартай хун нь АВАРГА шуу АРД ТУМЭН минь. Монгол Торийн наадмыг АВАРГА нээх моч тун ойрхон байна

  • Anonymous (June 24, 2013 8:59:20 pm )

    УХААНТАЙ Л ХҮНИЙ ҮГ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНАА

antalya rent a car